Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” тушаал, “Оюутан элсүүлэх журам”-ын өөрчлөлттэй холбоотой дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны төлөөллүүдэд мэдээллээ.
Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах, элсэлтийн шалгалтын шинэчилсэн босго оноо, шалгалтын зохион байгуулалт, үнэлгээний арга зүйг олон улсын чиг хандлагад нийцүүлэх, их дээд сургуулийн сургалтын байгууллагад элсэлтийн шалгалтгүй элсэх боломж зэргийн талаар тайлбарлав.
Тэрээр "Жил бүр босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон. Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна:
Үргэлжлүүлэн “Оюутан элсүүлэх журам”-д элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлүүдийн талаар тайлбарлав. Үүнд:
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.