05 сарын 19, Ням

ЦУВРАЛ №3. А.Гансүх: “ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ”-г өөрчлөх тухай...

Блог
2 жилийн өмнө
ЦУВРАЛ №3. А.Гансүх: “ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ”-г өөрчлөх тухай...
“ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ”-г ӨӨРЧЛӨХ ТУХАЙ...
Монгол Улсын Өмнөговь аймагт орших “Оюу Толгой”-н алт, зэсийн ордыг гадаадын хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г Монгол Улсад ашигтай болгох талаар Засгийн газар ажиллаж байна. Үр дүн гарч эхэлж байгаа юм байна. Сайшаалтай. Монголын тал байр суурин дээрээ хатуу байж, шийдэмгий ажиллаж чадвал тэгэх ч ёстой. Учир нь тийм боломж бүрэн байгаа. Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн Засгийн газар”-аас эхэлж энэ асуудал яригдаж эхэлсэн бол Л.Оюун Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хийж буй хэлэлцээ амжилттай болж магадгүй байгаа ажээ. Одоогоор... Энэ төсөл Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас нийт монголчуудын анхаарлын төвд байдаг асуудал мөн. Саналаа танилцуулья.
1. “Оюу толгой”-н ордыг ашиглах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж Монгол Улс 34 хувийг эзэмшихдээ Иймд үүнийг өөрчлөхгүйгээр Засгийн газар зээлийн өрөөс гарахгүй.
2. “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г өөрчлөх асуудлаар байнга ярьдаг хэдий ч энэ хэцүү. Учир нь энэ гэрээ УИХ-аар батлагдсан. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэх бол дахин УИХ-аар орно. Иймээс хүссэн өөрчлөлтийг оруулах буюу шинэчлэхэд бэрхшээл ихтэй. Гадаадын хөрөнгө оруулагч талын хүчтэй лобби УИХ-д бий. Олон улсын үндэстэн дамнасан корпораци болох “Рио Тинто”, Монголын улс төрд хүчтэй нөлөөлөл үзүүлэх субьект болж хувирсан байдаг. УИХ-д
3. Хөрөнгө оруулагч тал зөвхөн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд Монголын талын анхаарлыг хандуулж, маргах сонирхолтой байдаг гэж хардах үндэслэлтэй. Учир нь тэд “Монгол Улсын УИХ энэ гэрээг баталсан” гэдэг хүчтэй аргумент гаргаж тавьж, өөрийгөө зөвтгөж, биднийг байдалд оруулдаг. “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь баталсан гэрээг өөрчлөх шаардлага тавьж байгаа нь Монгол Улсыг найдваргүй, тогтворгүй хамтрагч гэж харуулна.
4.
“Оюу Толгой”-н ордын хөрөнгө оруулалт ашиггүй байгаа, хөрөнгө оруулалт биш, зээл болж монголчууд өрөнд ороод байгаа, Монголын талын ногдол ашиг авах хугацаа тодорхойгүй болсон, менежментийн баг өндөр төлбөр авдаг, “Оюу Толгой” компанийн ТУЗ яагаад Монголд ашигтай шийдвэр гаргаж чадахгүй байгаа, энэ компанийн бүх эрх мэдэл гадаадын хөрөнгө оруулагчийн талд байгаа зэрэг бидний засч өөрчлөхийг хүсээд байгаа бүх учир “Хувь нийлүүлэгчийн гэрээ”-нд бий.
Энэ гэрээг “Хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй хамт 2009 онд байгуулсан. Харин 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нууцаас гаргасан байдаг.
5. Санхүүгийн дарамтыг арилгах тал дээр тодорхой үр дүнд хүрч болох ч цаашид айлын тал давуу байдлаа хадгалаад үлдэнэ. Тийм ч учраас нөгөө тал бидний анхаарлыг “Хөрөнгө оруулалтын гэрээ” рүү татаж маргадаг. Хувь нийлүүлэгчийн гэрээг аль болох далд байлгах сонирхолтой.
6. 2021 оны 3 сард Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн үүргийн дагуу ҮАБЗ-ын Ажлын албанаас “Оюу Толгой” ордыг ашиглах "Хувь нийлүүлэгчийн гэрээ"-нд дүгнэлт хийсэн. Энэхүү Санал, дүгнэлтийг УИХ бүх гишүүд, Засгийн газарт хүргүүлсэн. Мөн өдөр тутмын бүх сонинд гаргасан. Энэ санал дүгнэлт Монгол Улсын гол “хөзөр”.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ