05 сарын 19, Ням

MEC: У.Хүрэлсүхийн рейтинг "Огцорсон шалтгаан тодорхойгүй, итгэл алдсан, Оюутолгой, оффшорын мөнгө татах асуудлын хариуцлагаас зугтсан" шалтгаанаар УНАЛАА

Эрүүл мэнд
3 жилийн өмнө
MEC: У.Хүрэлсүхийн рейтинг "Огцорсон шалтгаан тодорхойгүй, итгэл алдсан, Оюутолгой, оффшорын мөнгө татах асуудлын хариуцлагаас зугтсан" шалтгаанаар УНАЛАА

Улстөрийн барометер (2021 оны 2-р сар)

MEC судалгааны байгууллага ээлжит улстөрийн барометрээ гаргажээ. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс 2021 оны нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд квотчилсон, санамсаргүй түүврийн аргаар утсаар цуглуулсан болно.

Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа өмнөх сарынхаас 0,3 пунктээр өсчээ. Үүнд, "Өрх бүрт нэг сая төгрөг өгөх" санаачлагадаа тууштай зогссон, "Оффшороос мөнгө оруулж ирэх" асуудал, Засгийн газар огцрох, шинэ Засгийн газар байгуулагдахад голч нуруутай хандсан зэрэг үзүүлэлтүүд нөлөөлсөн ажээ. Өмнөх сарын судалгаагаар Ерөнхийлөгчийн рейтинг 2020 оны 12 сартай харьцуулахад 0,1 пунктээр буурч байсан бол энэ сарын хувьд 0,3 пунктээр өсчээ.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хувьд 0.4 пунктээр унасан явдал нь "Огцорсон шалтгаан тодорхойгүй, итгэл алдсан, Оюутолгой, оффшорын мөнгө татах асуудлын хариуцлагаас зугтсан" гэж судалгаанд оролцогчид дүгнэжээ. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиас хойш өнгөрсөн сард анх удаа өсөлттэй гарсан боловч энэ үр дүнгээ удаан хадгалж чадсангүй. Өнгөрсөн сарын хувьд "Засгийн газраас долоон сарын хугацаанд айл өрх, ААН-ийн цахилгаан, дулаан, уур, ус, хогны мөнгийг чөлөөлөх" тухай шийдвэр нөлөөлсөн билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга болон У.Хүрэлсүх нарын рейтингийн зөрүү 0,9 пункт буюу бараг нэг бүхэл байгаа нь анхаарал татаж байна.

Харин УИХ-ын үйл ажиллагааг иргэд өндөр үнэлсэн байна. Өмнөх сарынхаас 0,6 пунктээр өссөн нь шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг цаг алдалгүй томилсон явдал гэж үзжээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үйл ажиллагааг 0,1 пунктээр өсгөж үнэлжээ. Өнгөрсөн сард зөвхөн олны өмнө ил гараагүй гэдэг шалтгаанаар өсч байсан рейтинг энэ удаад ч бас өсөлт харууллаа. Ийнхүү 2020 оны долоодугаар сараас хойш тогтмол унаж явсан рейтингээ сүүлийн хоёр сард тогтоож, өсөлтөд хүргэсэн байна.

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга удааллаа. Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдаар томилогдсонтой холбоотойгоор огцом өсөлт харагдаж байна. У.Хүрэлсүхийн хувьд 10 хувь унаж, жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Жагсаалтад шинээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа орж иржээ.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг С.Эрдэнэ тэргүүлж, У.Хүрэлсүх удааллаа. Жагсаалтаас энэ удаад Ц.Элбэгдорж хасагдсан байна. Д.Сумъяабазарын хувьд өнгөрсөн сараас эхлэн тааламжгүй үзүүлэлтээ багасгасаар энэ удаад жагсаалтын сүүлийг мушгиж байгаа нэг талаар сайн тал боллоо. ЗГХЭГ-ын даргын томилгоо Ц.Нямдорийг жагсаалтын таваас гурав руу шидлээ. Хэдийгээр У.Хүрэлсүх жагсаалтыг тэргүүлсэн ч өнгөрсөн сарынхаас таван хувиар буурсан үзүүлэлт харагдаж байна. 

 

Эх сурвалж: МЕС судалгааны байгууллага

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ