03 сарын 29, Баасан

Д.Сумъяабазар: Бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч ШАР БҮС, цаашлаад НОГООН БҮС болгох зорилттой ажиллаж байна

Нийслэл
3 жилийн өмнө
Д.Сумъяабазар: Бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч ШАР БҮС, цаашлаад НОГООН БҮС болгох зорилттой ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах байранд ажиллалаа.

Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна” гэдгээ хэлсэн.

148806560_279675516949652_7087626885130333793_n_20210217035304

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “ Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс . Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна” гэлээ. 

Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ  дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна.  Бүх өрхөө шинжилгээнд хамруулах энэ ажил эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хамгийн чухал ажил байгаа юм. Тиймээс дүүргийн Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарал хандуулж, дүүргийн үлдсэн айл өрхүүдээ хөл хорио дуусахаас өмнө  бүгдийг нь шинжилгээнд хамруулаарай” гэлээ.  

Мөн “ Төлөвлөгөөний дагуу явбал улс орон ч түргэн хугацаанд хэвийн хэмнэлдээ орно. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед  Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нар иргэд аж, ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих нь чухал байна” гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан, үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нарт хандаж иргэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн эмч, ажилчдын ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг зөвлөлөө.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ