04 сарын 25, Пүрэв

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Элчин сайд Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Гадаад харилцаа
3 жилийн өмнө
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Элчин сайд Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.  Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв.  

Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй  ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун тэмдэглэв. Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой  төсөл,  хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ