05 сарын 18, Бямба

Малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр Турк улстай хамтран ажиллана

Гадаад харилцаа
3 жилийн өмнө
Малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр Турк улстай хамтран ажиллана

Элчин сайд Р.Болд Туркийн Хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирли 2018 онд байгуулсан Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэхэд хоёр талаас идэвхи гаргах, үүний тулд яам хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцов.

Монголоос экспортын бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд холбоо тогтоож, цахим уулзалт хийхээр болов.

Элчин сайдын зүгээс малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг илэрхийлж, Туркийн тал энэ оны 5 дугаар сард болох Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 88 дугаар чуулга уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсийг малын гоц халдварт шүлхий өвчингүй тайван бүсээр хүлээн зөвшөөрүүлэх Монголын өргөдлийг дэмжихээ илэрхийлэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ