03 сарын 28, Пүрэв

“МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦАА: ЭРТНЭЭС ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов

Гадаад харилцаа
3 жилийн өмнө
“МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦАА: ЭРТНЭЭС ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ” Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болов
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн Удирдлага, бүс нутгийн хөгжлийн сургууль хамтран зохион байгуулсан “Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн цахим бага хурал 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болов.
Олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа оролцож, үг хэлэв.
гэдгийг Элчин сайд Д.Даваа хэлсэн үгэндээ онцлоод өнгөрсөн 100 жилийн туршид хоёр орны ард түмнүүдийн хамтдаа туулж давсан сорилт, хамтын хүчээр бүтээж цогцлуулсан ололт, амжилтыг багцлан дурдаж, Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш, шинжлэх ухаан, боловсролын сургалт судалгааны манлай байгууллага В.М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, төр, бизнесийн байгууллагын өндөр мэргэшил бүхий удирдах албан тушаалтны боловсон хүчинг бэлтгэгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи Монгол Улс, ОХУ-ын уламжлалт сайн хөршийн найрсаг, бүтээлч харилцаанд өндөр ач холбогдол өгч энэхүү олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж буйд сэтгэл маш хангалуун байгаагаа илэрхийлэв.
хэмээн Элчин сайд Д.Даваа үгэндээ тэмдэглээд бага хурлын хэлэлцэх сэдвийн агуулга, хүрээ, ач холбогдол, судлагдсан байдал, оролцогч бүрэлдэхүүний эрдмийн бүтээл туурвил, нэр хүндийн чансаа Монгол судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн ирээдүйн өнгө төрхийг тодорхойлж байна. Бага хурал амжилттай болж, хэлэлцсэн сэдэв, гаргасан зөвлөмж нь шинжлэх ухаан, боловсролын үйл хэрэгт эрэлт хэрэгцээтэй байх болно гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.
“Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ОХУ, Их Британи, Казахстан, Турк, Франц, Швед, Украин, Хятад, Тажикстан, Япон, Португал, Киргиз зэрэг улсын эрдэмтэд, Монгол Улсаас Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Батхишиг, Х.Батцэнгэл, доктор, профессор Ж.Баттогтох, Б.Санжмятав, доктор К.Дэмбэрэл нарын эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Мөн бага хурлын ажиллагаанд зохион байгуулагч байгууллагуудын удирдах ажилтнууд, оюутан, багш нарын төлөөлөл болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү нарын албаны хүмүүс оролцов.
151562078_2843515482529365_5355132989434269283_o
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ