Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жүжигчин Б.Навчааг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгч, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл оны өмнө нийгмийн сүлжээнд тарсан.
Энэ нь жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандан пост оруулснаас үүдэлтэй юм. Улмаар Х.Нямбаатар сайд түүний бичсэн постонд эмзэглэж, жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн бөгөөд улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тэгвэл прокуророос түүний хэргийг хүчингүй болгожээ. Энэ талаар жүжигчин Б.Навчаа цахим хуудаснаа "2020 оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гомдлоор надад эрүүгийн хэргийн 13.14 зүйл заалтаар яллаж байсан хэрэг хоёр дахь удаагаа гэм буруугүй нь тогтоогдож хаагдлаа" гэжээ
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.