05 сарын 19, Ням

Х.Нямбаатар: С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт БУРУУ ХҮМҮҮС нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй

Хууль, шүүх
3 жилийн өмнө
Х.Нямбаатар: С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт БУРУУ ХҮМҮҮС нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Эрүүдэн шүүлттэй холбоотой бүх бичлэг ил болох юм уу эсвэл зарим нь л ил болж байгаа юу. Ямар нь нууцын зэрэглэлд үлдэж байгаа вэ?

-2019 оны гуравдугаар сарын 26-нд Төв аймагт болсон Б.Содномдаржааг 30 орчим хоног тарчлааж, дээр нь шээс асгасан, зодсон бичлэг болон Т.Чимгээ дээр шөнө Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулдаг бичлэг, н.Булгантай зүй бусаар харьсан бичлэгийг ил болгох тухай тэмдэглэл дээр бичсэн байсны дагуу Засгийн газрын 115 дугаар тогтоол гарсан.

Сүүлд 2020 оны долдугаар сарын 10-ны өдөр ТЕГ-ын дарга Д.Гэрэлээс С.Зоригийн хэрэгт хамаарах 150 хуудас материалыг бүхэлд нь ил болгох асуудал очсон байдаг. Ингээд яг баяр наадмын өмнөхөн байсан тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан.

Харин өнөөдөр Т.Чимгээгээс миний нэр дээр хоёр утга илэрхийлсэн өргөдөл ирсэн.

Үүнд,

  1. Тэрэлж гэх зочид буудалд Т.Чимгээгийн эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг дүрсийг нь бүдэгрүүлж, олон нийтэд гаргаж өгөх,
  2. Т.Чимгээг хоригдож байх хугацаанд охин нь автомашины ослоор амиа алдсан хэргийг дахин шалгаж өгөх тухай өргөдөл ирсэн.

Үүний дагуу Засгийн газар хуралдаж, уг асуудлыг ТЕГ-т тавьснаар тус материалыг ил болгох тогтоолын төсөл орсон.

Төрийн болон албаны нууцын тухай хульд зааснаар ямар мэдээллийг төрийн нууцад авч, ямрыг нь ил болгож, хугацааг нь сунгах асуудлыг ЗГ-т Тагнуулын байгууллага оруулахаар тусгагдсан байдаг.

-Захиалагчтай холбоотой хэргийг мөрдөж байгаа юу?

-Гуравдугаар сарын 8-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд холбогдох байгууллага энэ хэргийн талаарх танилцуулгыг хийсэн. Танилцуулгаар захиалагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэх мэдээлэл өгсөн.

-Хэрэг зургаан удаагийн шүүх хурлаар орсон ч шийдэгдээгүй тухай та хэллээ. Шийдэхэд саад болж байгаа хүмүүс нь яг хэн юм бэ?

-Эрүүгийн 830142 дугаартай хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, н.Булган нарт эрүү шүүлт тулгах, баримтжуулалтын ажлыг явуулж байхдаа гүйцэтгэх ажлыг хууль тогтоол зөрчсөн байж болзошгүй талаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийн зүгээс анх 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП, Тагнуул болон Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас 2018 оны долдугаар сарын 10-нд өргөдлийг хүлээн авч, гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан, УЕПГ-т хүргүүлэхэд өргөдлийг хүргүүлэхэд АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.

Ингээд АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1, 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2019 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагад харьяаллаар нь шилжүүлсэн.

Дараа нь Б.Хурц нарын есөн этгээдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг 2019 оны зургаадугаар сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Дараа нь гуравхан өдрийн дотор Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд хэрэг буцсаар хамгийн сүүлд н.Батдэлгэр гэх шүүгч дээр хуваарилагдаад байгаа. Энэ хэрэг Анхан болон Давж заалдах шатны шүүхэд зургаан удаа очсон ч шийдэгдэхгүй байгаа. Нөхцөл байдал тодорхой байхад шүүх бие бие рүүгээ шидсээр байна.

Гэтэл эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчлаад байж байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл2

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Өмнө шүүсэн хурлын протокол бичлэгийг хүний эрхийн байгууллага, өмгөөлөгчдийн холбоо, шүүх прокурорын хөндлөнгийн төлөөлөгч нарыг байлцуулан хянаж үзээд шүүхийн явцад ямар алдаа завхрал гаргасныг нь үндэслээд шүүхийн захирамжийг хүчингүй болгож болдоггүй л юм байх даа. Шүүх хурал нь бөөн л завхрал, тэндээс хэн яллах гэж зүтгэсэн нь ойлгомжтой болно.
Хариулах
Зочин
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Одоо БОЛИО Бэрхийн пасторын гар хөл Sundayheroㅈ!!!ЯАСАН ҮЙЛ ЛАЙТАЙ ЮМ БЭ СОНГУУЛЬ БОЛХООР ГАРГААД ИРЭХ ЮМ ЭНЭ ЗОРИГИЙН ХЭРЭГ ГЭЭД. БУРУУТАЙ БОЛООД ХОРИОД БУРУУГҮЙ СУЛЛААЧ . СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛООД. БУЛГАН ГЭЖ ЗАВААН ЮМ ОЮУН ГЭЖ АХААРАА ШОУ ХИЙСЭГ ЮМ ДУУГАРААЧ.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ