04 сарын 25, Пүрэв

ГХ-ны сайд Б.Батцэцэг КОВАКС хөтөлбөрийн хандивлагч нарыг ГОМДООВ

Гадаад харилцаа
3 жилийн өмнө
ГХ-ны сайд Б.Батцэцэг КОВАКС хөтөлбөрийн хандивлагч нарыг ГОМДООВ

Ковид-19 вакциныг буурай хөгжилтэй, хамгийн хэрэгцээт, зорилтот бүлэгт хүргэх зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэд COVAX нэгдэл байгуулагдсан. COVAX-ийг анх 64 орон нэгдэж байгууллаа гэж байв. Тэднээс дэмжлэг, туслалцаа авах хүсэлтээ дэлхийн 100 гаруй орны төр засгийн тэргүүнүүд ирүүлжээ. Одоогийн байдлаар (2021.3.11) COVAX 6,3 тэрбум ам.долларыг хандивлагч нараас цуглуулаад байна. 

160218448_408480633737719_650639274165883399_n 

Олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс AstraZeneca вакцинаас 14.400 тунг 2021 оны 3 дугаар сарын 12-ны орой хүлээн авсан тухайгаа Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн.

 /ЭНД дарж үзнэ үү/

ghy

Үүнээс нэг хоногийн дараа буюу өнөөдөр (2021.03.13) Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын цахим хуудаст "хандивлагчдын талаар ганц ч үг дурдсангүй" гэсэн "ГОМДОЛ" тавигдав. 

 

Энэхүү мэдээллийн доор сэтгэгдэл хэсэгт ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица-ийн зүгээс хандивлагч нарт талархсан үгийг ч мөн нийтэлжээ.   

Др Сергей Диордица: КОВАКС хөтөлбөрт томоохон хувь нэмэр оруулсан Австрали, Канад, Европын Холбоо, Япон улс, Саудын Араб, Швейцарь, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс зэрэг олон хандивлагчиддаа талархал илэрхийлье.

Эндээс харвал Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат ёсыг уландаа гишгэсэн үү? Монголчууд биднийг талархах сэтгэлгүй, бусдын тусыг мэддэггүй хэмээн шившиглэх үйлдэл хийсэн юм биш байгаа хэмээн иргэд олон нийт дургүйцлээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувь иргэнийхээ зүгээс талархал илэрхийлэх хөдөлгөөн өрнүүллээ.

Энэ бүхний эцэст 2021 оны 03 сарын 13-ны 20 цагийн орчимд ГХЯ-аас "Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын вакцин хангамжийн Ковакс хөтөлбөрийн хүрээнд олгож буй КОВИД-19 цар тахлын эсрэг вакциныг хүлээн авах ёслолын арга хэмжээнд хэлсэн үг"-ийг нийтэлжээ. Уг нийтлэлд ГХЯ-ны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс " хэмээн алдаагаа засжээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгүүлч
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Угаасаа л эхлээд ингэж хэлсэн шүү дээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ