11 сарын 28, Мягмар

Оюутолгойд COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй нэг тохиолдол илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Уул уурхай
2 жилийн өмнө
Оюутолгойд COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй нэг тохиолдол илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутагтаа цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг өнөөдөр танилцууллаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд COVID-19-ийн батлагдсан нэг тохиолдол гарсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 44 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Мөн дам хавьтуудыг тусгаарласан PCR  шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарлаа" гэв.

Гэвч тэрбээр "Оюутолгойд батлагдсан дээрх тохиолдлын ойрын хавьтлуудаас нэг тохиолдол нь сэжигтэй гарсан тул ХӨСҮТ рүү өчигдөр шилжүүлсэн ба лабораторийн шинжилгээний хариу нь одоогоор гараагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Оюутолгойд ойрын болон дам хавьтлуудыг нэмэлтээр тодорхойлж, PCR  шинжилгээ, уурхайн орчинд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Оюутолгойд Шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой комисс, Шуурхай штабтай мэдээлэл солилцон ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол гарсан үед ээлж солилцон сумдад очсон иргэд байгаа тул сумдын Онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд мэдээлэл өгч, тандах ажил хийж байна" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:204

Видео

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно