Өнөөдөр эх дэлхийгээ амраах өдөр. Та 20:30-21:30 цагийн хооронд 60 минутын турш гэрлээ унтрааж, “Эх дэлхийн цаг”-т нэгдээрэй.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн зохион байгуулж, манай улс 2010 оноос жил бүр оролцож байна.
"Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд ингэснээр хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж чадах юм.
Дэлхийн хүмүүсийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц хөдөлгөөн "ЭХ ДЭЛХИЙН ЦАГ"-т та ч бас нэгдэж эх дэлхийгээ амраагаарай.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.