05 сарын 19, Ням

5.7 тэрбум төгрөгөө залилуулсан Япончууд Х.Баттулга, Х.Нямбаатар нарт хандлаа

Хууль, шүүх
3 жилийн өмнө
5.7 тэрбум төгрөгөө залилуулсан Япончууд Х.Баттулга, Х.Нямбаатар нарт хандлаа
5,7 тэрбум төгрөгөө бусдад залилуулсан Япон Улсын нэр бүхий иргэд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР нарт хаяглан гомдлоо илгээснийг нийтэлж байна.
Юуны өмнө Та бүхэнд, Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг Япон улсын жирийн бизнес эрхлэгч миний зүгээс хүсэн ерөөн мэндчилж байна.
 
Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглан дээдэлсэн ардчилсан орон гэдэгт гадаадын иргэний хувьд огт эргэлздэггүй.
 
Япон улсын иргэд бид Монгол хүнийг тал шигээ уужим, Монгол орныг ардчилсан, хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, бизнесийн орчин таатай, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалдаг учраас нэгэн цагт Монгол орныг сурталчилсан арга хэмжээнд оролцоод өөрсдийнхөө хөрөнгийг компаниараа дамжуулан Монгол Улсад бизнес хийх зорилгоор оруулахаар шийдвэрлэн, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байтал буруу санаатай хүнд залилуулсанаа мэдээд Монгол Улсын хуулийн байгуулагад хандсан юм.
Бидний сайхан итгэлийг эвдэн онц их хэмжээний хохирол учруулсан тул өөрт тохиолдсон асуудлыг үнэн мөнөөр шалгуулах, хохирсон эрхээ сэргээлгэхээр 2017 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсын хууль хяналтын байгууллагад хандаад бүхэл бүтэн 3 жил 6 сард өнгөрсөн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй, биднийг залилсан, мөнгийг хууран мэхлэн авсан этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирлыг минь барагдуулаагүй л явна.
Япон улсын иргэн Такахама Кэничи, Нитта Кэйсүкэ бид Монгол Улсын нэг иргэнтэй 2015 онд танилцсан бөгөөд түүнд маш их хэмжээний мөнгө буюу 5,7 тэрбум төгрөгөө залилуулсан асуудлаар Япон улсын бизнес эрхлэгч, иргэнийхээ хувьд эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өөрсдийн биеэр энэхүү ил захидлаар гомдлоо Эрхэм Та бүхэнд гаргаж байна. Гагцхүү бид мөнгийг зөвхөн дансаар шилжсэн бөгөөд энэ нь банкны баримтаар нотлогдож байгаа бөгөөд өгсөн, авсан эзэн маш тодорхой байхад олон жил сунжирч байгааг гайхаад барахгүй байна.
 
Намайг санаатайгаар залилсан этгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу байцаалт өгсөний маргааш нь л өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлсэн, энэ хүн хийсэн гэмт хэрэгтээ гэмших бус бүр хөрөнгөө нуун далдлах ажиллагааг хийж, энэ хугацаандаа бидний хохирлыг барагдуулахгүй, хугацаа аван хуулийн гадуур явах гэсэн далд санаа зорилго нь өдөр ирэх тусам ил болсоор байна. Биднийг залилсан этгээд нь бидний мөнгөөр хувьдаа zGLS400, BenzG500 маркийн автомашинууд, Porshe маркийн автомашин, BenzE200 маркийн автомашин, Nissan Silva маркийн авто машин, орон сууцнуудыг худалдан авсан байдаг бөгөөд Монголын цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж зарим хөрөнгийг хамгаалалтад авсанд байдаг.
 
Гэвч яагаад ийм тодорхой хэрэг удаан хугацаанд прокурорын байгуулагад байлгаад, үр дүнд хүргэхгүй байгааг хэргийг хянадаг, шалгадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд л мэдэх байх гэж сэтгэл алдарч хэвлэл мэдээллийн хэрэгслээр л эрхэм Та бүхэнд хандахаас өөр замгүй гэж бодлоо.
 
Бидний хувьд хууль журмыг дээдлэн хүндэтгэж, бидний итгэлийг эвдэн залилсан этгээдийн нэрийг дурдаагүй болохыг тэмдэглэе.
 
Энэ хэргийг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьсаар 3 жил 6 сар болж байна.
 
Иймд өөрсдийн зөрчигдсөн эрхийн талаар олон улсын дүрэм, журам болон Монгол Улстай хамтран ажиллах хүрээнд Монгол Улсын холбогдох хууль хяналтын байгуулага /Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар/-ууд хуулийн дагуу шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг эрхэм Та бүхэн хуулийн хүрээнд авч өгөхийг гүнээ хүсч байна.
 
Хүндэтгэсэн,
ГОМДОЛ ГАРГАСАН: ГЛОБАЛ ФОРС ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ЗАХИРАЛ, ЯПОН УЛСЫН ИРГЭН ТАКАХАМА КЕНИЧИ ЯПОН УЛСЫН ИРГЭН НИТТА КЭЙСҮКЭ
1(408)
28
1
4
0
5
7
20

Сэтгэгдэл28

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.35.193]
3 жилийн өмнө
Өнөөгийн монголын шүүх байгууллагын үнэн төрх. Цаг авч сунжруулж байгаад замхруулдаг. Ийм шударга бус шүүх засаглалтай улсад авилгал цэцэглэж эдийн засаг уналтанд орох нь арггүй шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт ч нам зогсох нь тодорхой. Гэвч энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ.
Хариулах
Зочин
[162.158.165.72]
3 жилийн өмнө
Муу л бол хар овоохой гэдэг шиг амар юм болох нээ цагдаа, шалгаад прокурор хариу өгөхгүй бна гэхээР
Зочин
[172.69.45.134]
3 жилийн өмнө
Үхэж байсан муу луйварчин яг монгол зангаараа баахан машин авчээ.Ер нь манай бизнесменүүд 1 тэрбум олоод талаар нь шууд машин авдаг тэнэг гарууд шт.Юм үзээгүй орк зангаасаа болж дэлхийд зүй ёсоороо элэглүүлж байгаа монгол
Хариулах
Оч
[162.158.166.153]
3 жилийн өмнө
Нэгд луйварчингийн нэрийг зарла. Хоёрт якуза нартай хэл арайл хурдан арга хэмжээ авах байлгүй дэ
Хариулах
Зочин
[172.68.146.156]
3 жилийн өмнө
Ийм асуудал маш их байгаа Японоос гадна Хятад Солонгос Канад Австрали Ливан гэх улсууд иргэд байгаа Манай цагдаагийн байгуулага аюгүй хойрого ажилладаг за даа бараг хуйвалддаг гэж хэлж болно тэгээд сонгууль ойртохоор ерөнхийлөгч хөдөлдөг юм сонгууль дуусангуутан мартанаа харьж байгаарай
Хариулах
tsogoo
[162.158.166.153]
3 жилийн өмнө
buruu humuusee turd gargasnii gai mongoliin tur uls turiinhnii hureend awilgiin asar tom aalznii toron shuljee bii bolchihson ene mudduu zadrahgui
Хариулах
Зочин
[162.158.165.218]
3 жилийн өмнө
Монгол
Хариулах
зочин
[172.69.135.38]
3 жилийн өмнө
За би энэ хэргийн талаар зах зухаас нь мэднээ.Үнэхээр луйвардчихсан явдал юм билээ.Нэрийг нь би зарлачихьяа...
Хариулах
БС
[172.69.45.134]
3 жилийн өмнө
кекүшүзан Батбаяр
БС
[172.69.45.134]
3 жилийн өмнө
уу?
Irgen
[162.158.166.85]
3 жилийн өмнө
Hogiin mongol zan.Hun etgel huleelgej baihad iim yum uzeegui setgehuitei.Luivar bulhai dandaa shuuh deer l bdg um bishuu.Iim umnuudiig uugshuulj gadaadiin olon businessmaniig tulhen gargaj bn
Хариулах
Иргэн
[162.158.165.76]
3 жилийн өмнө
Та хэд байтугай ард түмнээрээ тэмцэх гээд чадахгүй байна..монголд хууль шударга ёс үхсэн гэдгийг ойлгоогүй явж байна даа та хэд...
Хариулах
a
[162.158.165.102]
3 жилийн өмнө
ichij uhmeruudee uhernuudee mongiig ni ogoochee
Хариулах
Зочин
[172.69.45.132]
3 жилийн өмнө
Нэрийг нь нийтэд зарлах хэрэгтэй!
Хариулах
зочин
[162.158.166.59]
3 жилийн өмнө
Манайхан олон улсад луйварчин гэдгээрээ зартай болсон. мөнгөний сонирхол маш ихтэй шуналтай, хүний юмыгзүгээр л авч ашиглахыг боддог. ажлаа зүгээр л хийлгээд авахыг боддог , хөлс өглөө ч маш багааар тооцдог, дээрэлхүү.төрийн томчуудаас авахуулаад бүгд тийм сэтгэлгээтэй. төрийн мөнгөөр шоудана, казинодоно, үнэтэй машинаар гангарна г.м энэ сэтгэлгээ муу багийн даргад хүртэл бий болсон. тодорхойлолт бичүүлэхэд гар хардаг сэтгэлгээтэй мянган төгрөг салгасан ч сэтгэл нь амардаг. энэ сэтгэлгээ, хандлагаа өөрчлөхгүй бол бид хөгжинөө гонжийнжоо
Хариулах
Зочин
[172.69.33.135]
3 жилийн өмнө
Тийм муухай хүмүүс зөндөө байдаг Солонгос,Хятад ,Япон хүмүүсийг залилдаг цуг хамтарч ажиллаж байгаад гэрийг нь ухдаг хоол болдог юм болов уу?ямар зүрх сэтгэл юм бол
Хариулах
Зочин
[172.69.252.144]
3 жилийн өмнө
ЗА ХӨӨРХИЙ ЯКУЗА НАР ИРЖ БАЛЛАХ НЬ ДЭЭ!!! ЯПОНЧУУД ХЭРЭГ ШИЙДЭГДЭХГҮЙ УДААД БАЙВАЛ ЯКУЗА НАРТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ ТУХАЙН ЗАЛИЛСАН ЭТГЭЭДЭЭС 100% ТӨЛБӨРИЙГ НЬ АВДАГ ГЭСЭН ШҮҮ!!! ТЭД ЯМАР Ч ХҮНИЙ ДҮРЭЭР ХУВИРДАГ ГЭСЭН.. ТЭР ЗАЛИЛСАН ЭТГЭЭД ӨНГӨРЧЭЭ!!!!
Хариулах
Х
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Энэ нөгөө баасанцогт билүү өмгөөлөгч бхаа
Хариулах
Монгол
[172.69.252.134]
3 жилийн өмнө
ийм тодорхой хэрэгийг яагаад царцаагаад байгаам бэ.эх орны нэр нүүр баастсан,худалч,хулгайч зантай хүмүүсийг ил тод зарлаж хариуцлага хүлээлгье.
Хариулах
Зочин
[172.69.45.140]
3 жилийн өмнө
Буруу замаар будаа тээвэл,буцахдаа шороо тээнэ.гэж үг бий.муу аргаар явсан хүн ямар ирээдүй хүлээх вэ
Хариулах
Zochin
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Ishsh Nyambaataraas yu huleehev dee hoorhii, azgui Yapanuud. Tom Nyamka ni baisan bol hereldej baigaad garguulaad ogch magad baisii, jijgeed ajil daalgaj baigaa hun zugeer l onigoo. Onoodriin tsagdaagiin ajluud ni ongorson saidiinhaa shaardaj hevshuulsen bodlogiin hucheer, beldej tavisan heden gaigui zaluuchuudiin nuruun deer l yavj bna shuu dee odoohondoo. Baatarhuu geh met. 5 jiliin daraagiin tsagdaa yamar baih hol gehees dotor haranhuildag.
Хариулах
хөдөө өвөө
[162.158.167.28]
3 жилийн өмнө
хуулийнхан хуйвалдсан байх магдлал өндөр юм байна даа үнэн зөвөөр нь шийдвэрлээд олон нийтэд мэдээлэх нь зөв байхаа үүнээс гадна монголчуудаа ч бас залилаад л яваа юм биш үү ??? нэг мөр дорвитой арга хэмжээ аваасай
Хариулах
Зочин
[162.158.167.28]
3 жилийн өмнө
Балиар монголчууд дампуу улс
Хариулах
зочин
[172.69.135.230]
3 жилийн өмнө
олоод аваад өгьп.
Хариулах
иргэд
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Нийслэлийн прокурор гэж ёстой нэг цагаандаа гарсан амьтад байдаг гэж хохирогчид ярьдаг үнэн байхаадаа,шүүх прокуророо гэж ....
Хариулах
02
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Глобал форс ХХК гэж гүүглээс хайхад гарч ирэхгүй байдаг шүү
Хариулах
Чоно
[162.158.166.151]
3 жилийн өмнө
Ажнай Батэрдэнэ гэдэг луйварчин биз дээ. Шалгаж шийдвэрлэх хэрэгтэй шдээ. Олон луйварын нь өчүүхэн хэсэг дээ тэр хулгайчын
Хариулах
Чоно
[162.158.166.151]
3 жилийн өмнө
Ажнай Батэрдэнэ гэдэг луйварчин шүү дээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ