05 сарын 07, Мягмар

Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авлига албан тушаалын асуудал хэрээс ХЭТЭРЧЭЭ

Хууль, шүүх
3 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авлига албан тушаалын асуудал хэрээс ХЭТЭРЧЭЭ

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн менежер О.Марал-Эрдэнэ нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон тендерт оролцож байгаа аж ахуй нэгжээс авилга, хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн билээ.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд тухайн хоёр этгээдийг албан тушаалаас нь түтгэлзүүлэх, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар АТГ, НПГ-аас санал хүргүүлсэн боловч тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорьж, албан тушаалаас нь түдгэлзүүлэх биш харин ч бүр эсэргээр нь ажлыг нь хийлгэн гадуур дураар нь явуулах шийдвэр гаргасан байна.

Энэ нь Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг нь бодвол гэмт хэрэгт шалгагдаж байгаа Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нартай өмнө нь хамтран хууль бусаар тендер, худалдан авалт хийдэг байсан бололтой.

Учир түүний нөхөр Д.Одхүү болон хүү О.Нямренчин, О.Батсайхан бэр Б.Ганчимэг нар бүгд Эрдэнэт үйлдвэрт ажилладаг талаар бидэд ойрын эх сурвалж мэдээллэж байна. Эрдэнэт үйлдвэрээс тэжээгддэг учраас Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудыг албан тушаалаа ашиглан хамгаалдаг байж болзошгүй юм.

Үгүй бол гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ингэж хаацайлахгүй байсан байх. Монголын шүүх өнөөдөр хаашаа хэний талд үйлчилж эрх мэдэлтэн албан тушаалтнуудад яаж дольдогнож байгаагийн тод жишээ энэ байна. Монгол улсад шудрага шүүх хэзээ тогтох вэ.

 
 
0
0
0
0
1
0
3

Сэтгэгдэл4

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Жанагуль
[172.69.45.134]
3 жилийн өмнө
Танай сайт хэн нэгний захиалгаар мэдээ гаргахаа болиорой тийм их шудрага юум бол энэ захиралууд тэр бямбадавга гэдэг том гарыг шалгаач гэж цаад эзэндээ хэлээрэй та нарын дураар юум болно гэж бхгүй шүү шалгавал яг адилхан шалга гэж эзэндээ хэлээрэ
Хариулах
Иргэн
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Бүүр нэг өлөн сайт юмаа. Танай сайтын захиалагч тендерээ бэлдэж чаддаггүй юм байна л даа хөөрхий.
Хариулах
Иргэн
[172.68.146.102]
3 жилийн өмнө
Хүн гүтгээд бүр барахаа байхаараа мөрөөрөө ажлаа хийж байгаа шүүгч рүү орлоо. Хүний ар гэр лүү орох шаардлага байна уу.
Хариулах
Ажилтан
[172.69.135.116]
3 жилийн өмнө
Үйлдвэрийн чадварлаг инженерийн нэг, цуг ажилладаг нэг пялдага нөхрийн ээлжит гүтгэх ажиллагаа юм шүү дээ. Албан тушаалд дуртай нөхөр бусдын гараар могой барихаа болиоч....
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ