АНЭУ-н Дубай хотод олны нүдэнд өртөхүйц ил газар нүцгэн зургаа авхуулсан эмэгтэйчүүдийг цагдаа нар баривчилжээ.
Нийт 12 эмэгтэй байсны нэг нь Орос, бусад нь Украин байсан гэх мэдээлэл байгаа ба Орос эмэгтэй зохион байгуулсан гэх мэдээлэл байна.
Тэднийг садар самууныг сурталчилсан хэргээр зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ба 5000 дирхам буюу 3.8 сая төгрөгөөр торгохоор болжээ.
АНЭУ-н хууль садар самуун, ижил хүйстэнтэй тэмцэх нарийн зохицуулалттай бөгөөд өмнө нь ЛГБТ хүмүүсийг баривчилж байсан юм.
Украины консулын газраас баривчлагдсан эмэгтэйчүүдтэй уулзана гэж мэдэгдсэн бол уг явдлыг зохион байгуулсан гэх Орос эмэгтэйг 18 сар хорих болсныг Оросын хэвлэлүүд мэдээллээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.