04 сарын 19, Баасан

Хүн амины ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг цагдан хорьжээ

Гэмт хэрэг
3 жилийн өмнө
Хүн амины ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг цагдан хорьжээ

Сүүлийн үед гарсан хүн амины гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн явцын талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өглөө. 

 

Тодруулбал,

  • 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй хамтран амьдрагчийнхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан өгчээ. Тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон тухайн иргэнийг СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдлаар олсон байна.

    Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад амь хохирогчийг хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоосон байна. Иймд сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байгаа аж. Сэжигтэн нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.
     
  • Энэ оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03:00 цагт бүртгэгджээ. Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амь хохирогч болох 23 настай эрэгтэй, Орхон аймгийн харьяат иргэн цээжин тус газраа хутгалуулж, гаднын нөлөөтэй нас барсан байна.

    Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, тус этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 
4
0
0
0
0
4
8

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Цөөхөөн монголчууд энэ мэтээр үхээд дууслаа яанаа яана цэргээ дарга нь ална эхнэр нь нөхрөө ална бүүр сэг болтол нь хутгалж ална өндрөөс үсэр ч амиа зольдог байдал жирийн үзэгдэл боллоо.Монголын дэргэд бол Сири ч цаашаа дэлхийн хоёрдугаар дайн ч яршиг боллоо.Ингээд л алуулаад алаад байх юм уу? төр нь өөрөө дампуу болохоор бурхан гэсгээж байна бүгдээрээ огцроод зайлаач
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ