04 сарын 19, Баасан

ЭМЯ: Ковидын халдвар авсан 20 настай залуу НАС БАРЛАА

Эрүүл мэнд
3 жилийн өмнө
ЭМЯ: Ковидын халдвар авсан 20 настай залуу НАС БАРЛАА

Халдвартай иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах тохиолдол бүртгэгдэж байна.

Сүүлийн 24 цагт шинэ коронавирусийн халдвар авсан хоёр хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, ковидын халдвар авсан 20 настай, 61 настай иргэд өчигдөр нас барсан байна. 

Сүүлийн долоо хоногт 10 гаруй хүн халдварын улмаас, хавсарсан өвчлөлөөр нас барсан бол гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 21 хүн нас бараад байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

2021 оны 4-р сарын 13-ны байдлаар коронавируст халдвараар нас барсан хүний тоо нийтдээ 32 бүртгэгдсэн. Үүнээс 27 хүнийг нь COVID-19-ийн шалтгаант нас баралт, үлдсэн тав нь хавсарсан өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагт Монгол Улсад 885 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 16603 боллоо. 

хэмээн ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ. 

Эмнэлгийн гадуурх нас баралтын тохиолдолд "Буян" компанитай хийсэн гэрээний дагуу цогцсыг зориулалтын уутанд хийн, оршуулгын ёслол хүртэл компанийн байранд хадгалж байгаа аж. Мөн гэр бүлийн 30-аас дээшгүй хүмүүсийг оролцуулан салах ёс хийх, ингэхдээ цогцост гар хүрэхгүй байхаар ёслолыг үйлдэж байгаа юм. 

Харин эмнэлэгт нас барсан үед эмнэлгийн цогцос хадгалах байрт хадгалаад, мөн л зориулалтын уутанд хийн, чандарлаж эсвэл уламжлалт аргаар оршуулж болно гэсэн сайдын тушаалын дагуу гүйцэтгэж байгаа гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ