03 сарын 29, Баасан

Ц.Анандбазараас үүдэлтэй “Me Too” хөдөлгөөн өрнөж эхэллээ

Бусад
2 жилийн өмнө
Ц.Анандбазараас үүдэлтэй “Me Too” хөдөлгөөн өрнөж эхэллээ

Иргэн Б.Сүндэръяагийн нэр хаяггүй бичсэн пост өнөөдөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, цаашлаад хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн болон орон даяар өрнөж эхэллээ.

Иргэн Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанаа “...Сүү шиг цагаан юм ярьж дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нарч гэсэн болгоомжил.

Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү...” хэмээн УИХ-ын нэгэн гишүүнд их удаан дарамтлуулж буйгаа бичсэн юм. Хэний ч нэр усыг дурдаагүй энэ постын араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар яаран мэдэгдэл гаргаж, “би биш” хэмээн зарлалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "...Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.

Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээгээд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ. Харин түүний энэ мэдэгдэл гал дээр тос нэмэв.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж, хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэллээ. Өргөө кинотеатр, Сод Монгол группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд ордог, бие бялдар, зүс царай сайтайг өөрийн дур хүслээ хангах “хэрэгсэл” болгодог гэсэн гомдол олон олон бүсгүйчүүдээс иржээ. Үүнээс үүдэн иргэн М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа цахим хуудсанаа бичжээ. Тэрбээр “Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрээс  Me too Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ.

Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон гаж донтонгууд, шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё” хэмээн бичжээ.

Энэ хөдөлгөөн нийгэм даяар өрнөх нь тодорхой боллоо. Сод монгол шатахуун түгээх станц, Өргөө кинотеатраар үйлчлүүлэхгүй гэсэн хүмүүсийн сэтгэгдэл цахим хуудсанаа өрнөж, томоохон групп компанийн захирал ч хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал “М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Ажлын байрны бэлгийн дарамтыг дэмжихгүй” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: Shuud.mn

 

 

14
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Өгзөг Одбаяр ч болохоо байлаа даа. Даруулсан охидууд нь дуугарах юм болов уу даа.
Хариулах
Энэ Анандбузар яааг шүү Нара г дэмжиж бна
[172.69.135.232]
2 жилийн өмнө
Зочин
Хариулах
Одонтуяа
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Анандбазарын эрүүл мэндийн үзлэг оншилгоонд тэнцээгүй халагдсан эмэгтэйчүүд олон юм солиороод
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ