05 сарын 19, Ням

ТЦА: Mercedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирчээ

Зам тээвэр
3 жилийн өмнө
ТЦА: Mercedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирчээ

Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн 6 дугаар хороо Нүхтийн задгайд Mercedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүүхдийн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус бүртгэгдсэн байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ