04 сарын 20, Бямба

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын гарын үсэг зурахгүй зугтаасан МАГАДЛАЛ /бүрэн эх/

Хууль, шүүх
2 жилийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын гарын үсэг зурахгүй зугтаасан МАГАДЛАЛ /бүрэн эх/

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАГАДЛАЛ 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн 

саналыг хянан хэлэлцсэн тухай

Цэцийн бага суудлын хуралдааны

танхим…цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Цэцийн гишүүн Ш.Цогтоо /илтгэгч/, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны танхимд хийв.

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх, Г.Батаа, О.Мөнхсайхан нарын мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох, түүнчлэн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 54, 56, 26 дугаар зүйлийн 26 2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2. Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж , нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дахин хянуулахаар гаргасан Цэцийн гишүүний саналыг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Доржханд , Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

 "1. Монгол Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг хэлнэ гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэнд тавигдах шаардлагыг Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэж өөрчилсөн.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон "... зөвхөн нэг удаа сонгоно." гэсэн буюу “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнд тавигдах туйлын тодорхой шаардлагыг хоёрдмол утгаар ойлгож, тайлбарлаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоод байна.

 2. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг "Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна" гээд 26.2.1 дэх заалтад "банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх", 26.2.2 дахь заалтад “татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, 26.2.3 дахь заалтад сэтгэцийн эмгэггүй байх." хэмээн тодорхой хуульчилжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэр дэвшигчид тавих шаардлагыг заахдаа өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх шаардлагыг орхигдуулсан нь дээрх Үндсэн хуулийн зөрчлийг улам лавшруулж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийн иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй X.Баттулга нь дахин нэр дэвших эрхтэй хэмээн үзэх тохиолдолд тэрээр нийтдээ 10 жилийн хугацаанд уг албан тушаалыг хаших боломжтой болж, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд 8 жилийн хугацаагаар сонгогдон ажилласан нэр бүхий иргэдээс давуу эрхтэй болох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчих нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Нөгөө талаас 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулгад болон өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан иргэдэд ийнхүү 10 жилийн хугацаагаар ажиллах, нэр дэвших эрх олгогдсон хэмээн зарим хуульч, судлаачдын тайлбарлаж буйгаар авч үзвэл тэд бүгд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 10-14 жилийн хугацаанд хаших эрхтэй болж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зургаан жилийн хугацаагаар..." гэж заасныг зөрчсөн хэрэг болно.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасныг тус тус зөрчсөн талаар хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье" гэсэн байна.

Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Батаа Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн заалтыг "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." хэмээн өөрчилж, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалтыг хүчингүй болгосон.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан хүн, тодруулбал, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа Х.Баттулга нь Үндсэн хуульд орж баталгаажаад байгаа “зөвхөн нэг удаа сонгон” гэсэн журмын хүрээнд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэж үзэж байна.

Гэтэл Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн энэ журмыг огт харгалзаагүйгээс гадна, тус хуулийн 5 дугаар зүйлийн 54 дэх хэсэгт "50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол УлсынҮндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.", 5.6 дахь хэсэгт " ... иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, саад учруулахыг хориглоно” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг хуульчлан баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа X.Баттулгад 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг олгосон байна.

Монгол Улсын иргэнийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн журмыг огт авч үзээгүй, нэг удаа сонгогдсон хүнд дахин нэр дэвших боломжийг шууд олгох үр дагавар бүхий "50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй, иргэний энэ сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах , саад учруулахыг хориглоно" гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсгүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг илэрхий зөрчсөн гэж үзэж байна. 

Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцэд хандан:

“Хэрэг, маргааныг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн болон бусад хуулийн заалтыг тайлбарлахад (1) хэл зүйн арга, (2) логик арга, (3) зорилтот арга, (4) түүхчлэх арга, (5) системчлэх аргыг хэрэглэхийг Монголын эрдэмтэд, хуульчид нийтлэгээр санал болгодог.

Эдгээр таван аргын алийг нь ч хэрэглэн уншвал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглосон гэсэн дүгнэлт гарна. Учир нь:

 1. Хэл зүйн тайлбараар Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр ... зөвхөн нэг удаа сонгоно” гэж хоёрдмол утгагүй, тодорхой, илэрхий агуулгаар заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэх заалт байх үед өмнө нь Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан хүн дахин нэр дэвших, сонгогдвол нэмж дөрвөн жил ажиллахыг зөвшөөрч байсан бөгөөд үүнээс урт хугацаагаар ажиллах, дахин дахин улируулан сонгох боломжгүй байсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн энэ заалтыг хүчингүй болгож, үүний оронд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг5 удаа сонгоно”гэжөөрчилөн найруулсан. Ингэснээр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аливаа иргэн дахин нэр дэюших сонгогдох боломжгүй болсон юм.

 2. Логик тайлбараар, Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг, эсхүл дахин сонгохыг зөвшөөрсөвөл логик зөрчил үүснэ.

1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр сонгогдох насны босго нь “дөчин таван нас” байсан бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр уг босгыг өндөрсгөж  “тавин нас” болгосон. Ерөнхийлөгчөөр сонгогдох насны босго өндөрсгөснийг хуульд тодорхой тусгаж хэрэгжүүлээд харин мөн адил нэмэлт, өөрчлөлт дахь  “зөвхөн нэг удаа” сонгох заалтыг хуульд тодорхой тусгалгүйгээр орхих нь логикийн хувьд зөрчилтэй” байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт эсхүл 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч сонгогдож байгаагүй байх” гэсэн Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт агуулагдсан дөрөв дэх болклыг хуульчлаагүй орхигдуулжээ.

 3. Зорилтот тайлбараар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийнүзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшүүлэхийг болон дахин сонгохыг хориглодог.

Монгол Улсын Үндсэн хуульд орчуулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд “Монгол Улсын Ерөнхийлөгчид тавигдах насны босгыг 55 болгон нэмэгдүүлж бүрэн эрхийн хугацааг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө” гэж тодорхой бичсэн. Үүний цаад шалтгааны уг төслийн тайлбарт “Ерөнхийлөгчийг парламент-засгийн газрын харилцааны хяналт-тэнцлийн тэнхлэг байлгах нэг арга бол түүнийг дахин… [сонгогдох] эрхгүйгээр харьцангуй урт хугацаагаар… [сонгох] явдал байдаг” гэж тухайн үед бичжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсхүл дахин сонгогдохын тулд өөрийн бүрэн эрхийг урвуулан ашиглаж хууль тогтоох гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байдлыг халж ийм сэдлийг зогсооход чиглэсэн агуулгатай өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулж, Гучиннэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болгосонд тооцсон билээ. Энэ нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэн дахин нэр дэвшихгүй, дахин сонгогдохгүй байх агуулгатай.

 4Түүхчилсэн тайлбараар, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн үйлчлэх хугацааг 2025 оноос эхлэхээр байсныг 2021 оноос эхлэхээр өөрчлөн баталсан нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдох боломжгүй болгосон.

Ерөнхийлөгч Х.Баттулгын даргалсан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч З.Энхболдын байр суурьд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд  “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасныг хасаж, уг Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бусад заалттай хамт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх агуулгаар эцэслэн батлагдсан.

Иймд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хэн ч Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, дахин сонгогдох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүний үзэл баримтлалыг ноцтой зөрчинө.

 5. Системчилсэн тайлбараар, Үндсэн хуулийн үндсэн бүтэц суурь үзэл баримтлал нь Ерөнхийлөгчөөр 8 жил (2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 6 жил)-ээс илүү хугацаагаар ажиллахыг хориглодог.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт байсан анхны заалтуудаар Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар сонгох, түүнийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болохоор байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон тохиолдолд 8 жилээс илүү хугацаагаар ажиллахыг Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал хориглож байсан.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөн өдрөөс хойш аливаа иргэн Ерөнхийлөгчөөр 2, 3 удаа сонгогдож 10, 14 жил эсхүл түүнээс урт хугацаагаар ажиллахыг хүлээн зөвшөөрвөл энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй. Тодруулбал, нэг Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар шүүгчийг томилох, Улсын Их Хуралтай зөвшилцөн Улсын ерөнхий прокурорыг томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гуравны нэгийг нэр дэвшүүлэх зэрэг бүрэн эрхээ ийм урт хугацаанд хэрэгжүүлэх нь хуультогтоох үйцэтгэх шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хэт хутгалдан орох, нөлөөгөө тогтоох зоогоор эрх мэдлийг төвлөрүүлэх урвуулан ашиглах эрсдэл үүснэ.

Түүнчлэн Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг эсхүл дахин сонгогдохыг хориглосон нь иргэний сонгох сонгогдох эрхийг зөрчөөгүй бөгөөд Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг эсхүл дахин сонгогдохыг хориглох асуудалд "хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим” үйлчлэхгүй юм.

Мөн энэхүү мэдээлэлд дурдсан маргааныг хянан шийдвэрлэхэд Үндсэн хуулийн цэц негатив хяналтыг хэрэгжүүлэх боломжтой. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр "зөвхөн нэг удаа сонгоно” гэх тодорхой үүрэг болгосон шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй. Ерөнхийлөгч байгаа болон байсан хүнийг сонгохыг тодорхой хориглоогүй эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн зөрчил мөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 2.6.2 дахь хэсэг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг эсхүл дахин сонгохыг зөвшөөрсөн мэт агуулгатай байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно", Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлсэн байна.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай "11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн" Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай "12 дугаар тогтоол, мөн өдрийн Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолын үндэслэлд:

Иргэн Т.Доржханд Д.Үүрцайх, Г.Батаа, О.Мөнхсайхан нарын мэдээлэлд дурдсан асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

Мөн дээр дурдсан мэдээллүүдийн агуулга нь адил буюу нэг асуудал байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын дагуу нэгтгэн шалган шийдвэрлэх үндэслэлтэй байна" гэсэн байна.

Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр цэцийн гишүүний дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан санал гаргасан байна. Тус саналд:

"1.

1.1

Аливаа харилцааг яаж зохицуулах, хуульд хэрхэн тусгах нь хууль тогтоогчийн шийдэх /бүрэн эрхийн/ асуудал. Хэн нэгэн этгээд түүний дотор Хэрэв Цэц тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргавал өөрийн чиг үүргээс хальж, улс төрийн бодлого боловсруулах ажиллагаанд оролцож хууль санаачлагч, улмаар хууль тогтоогч болж хувирна. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчимд ч харшлахад хүрнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хууль ... Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.” гэж заасан.

Тэгвэл мэдээлэл гаргагчдын мэдээлэлдээ заасан хуулийн чухам аль заалтыг түдгэлзүүлж хүчингүй болгох нь тодорхойгүй хийсвэр болж байна. Иймээс

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай бүрэн эрх бүхий байгууллага мөн." гэж заасан.

1.2 Өөрийн батлан гаргасан хуульд алдаа хийдэл байна гэж үзвэл хууль санаачлагчийн хувьд Улсын Их Хурлын гишүүн өөрөө хууль санаачилж, өргөн барьж шийдвэрлүүлэх боломж бий.

Гэтэл о

1.3.

2. Монгол Улсын иргэн Ч.Доржгочоо, О.Дашням нарын иргэдээс 1997 оны 4 дүгээр сард Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандан: "П.Очирбат нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 1990-1993 онуудад сонгогдож бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч болох нь тодорхой байхад... Сонгуулийн Ерөнхий хороо 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 03 тоот тогтоол гаргаж, Пунсалмаагийн Очирбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн нь .. ", "… Одоогийн Ерөнхийлөгч П.Очирбатын нэрийг дахин нэр дэвшүүлсэн нь… “ Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 03 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтад "уг маргааны талаар

Иймд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол улсын Их 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 312 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн талаар гаргасан мэдээллийг үндэслэлтэй гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний гаргасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11, 12 дугаар тогтоол,  “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг тус тус эс зөвшөөрч санал гаргаж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхийг хүсье." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх, Г.Батаа, О.Мөнхсайхан нарын мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэний бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох, түүнчлэн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 54, 56, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох гэсэн хоёр шаардлагын хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

2. Дээр дурдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох асуудал нь хууль тогтоогчийн эс үйлдэхүйд холбогдох маргааны агуулгыг илэрхийлж байна.

Мэдээлэл гаргагч нар үндсэн хуулиар тогтоосон шаардлагыг тус хуульд хуульчлаагүй нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж байна гэсэн үндэслэлийг мэдээлэлдээ тусгажээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нийтлэг үйлчлэх зохицуулалтыг хуульчилсан "Нийтлэг үндэслэл” гэсэн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь заалтад "нэр дэвшигч" гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг ойлгохоор зааж, мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байхаар хуульчилсан болно. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна..." гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлохдоо Үндсэн хуулийг шууд эш татан хуульчилсан учир хэм хэмжээний негатив хяналтыг хэрэгжүүлэх хууль тогтоогчийн эс үйлдэхүйн асуудал энд үүсэхгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй байна.

Үүнээс үзэхэд

3. Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолоор үүсгэсэн маргааны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох шаардлагын хүрээнд дээрх иргэдийн мэдээлэлд тодорхой үндэслэл бүхий тайлбар, нотолгоо байхгүй байна. Энэ нь

Тухайлбал, иргэн Г.Батаагийн мэдээллийн шаардлагад тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар 5.6 дахь хэсэгт "Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно" гэсэн зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэсэн агуулгатай байна. Харин холбогдох иргэний мэдээллийн шаардлагад тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн зохицуулалтаар нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг тодорхойлсон бөгөөд ингэхдээ тус хуульд заасан нийтлэг шаардлагыг мөн адил баримтлахыг тодотгон заасан байна. Уг хэсгийн 26.2.1-26.2.3 дахь заалтад банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх, сэтгэцийн эмгэггүй байх гэсэн гурван шаардлагыг тогтоожээ. Гэтэл мэдээлэл гаргагч тухайн хэсэг бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж хандсан боловч дээрх гурван заалт тус тус ямар үндэслэлээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаарх тодорхой тайлбар, үндэслэлийг мэдээлэлдээ тусгаагүй байна.

Мөн дээрх зохицуулалтууд нь хууль зүйн болон агуулгын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй харилцан хамааралгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэж хуульчлан Үндсэн хуулийг шууд эш татсан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийг 2 дахь хэсгийг зохицуулалтыг уг хууль болон холбогдох харилцаанд баримтлах ёстойг илэрхийлж байна.

Иймд Улмаар уг үндэслэлийн хүрээнд

4. Үндсэн хуулийн цэцийн гишүүний саналд дурдагдсан Үндсэн хуулийн цэцийн урьд хянан шийдвэрлэсэн маргааны зүйл нь иргэдийн мэдээллийн шаардлагад тусгагдсан эрх зүйн актаас хэлбэрийн хувьд өөр боловч шинээр тодорхойлсон Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг хөндсөнөөрөө хамааралтай байх бөгөөд энэ талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 03 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дээрх дурдсан үндэслэлүүдээс үзэхэд Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, адил төстэй маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр байгаа асуудлаар хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн МАГАДЛАЛ гаргах нь:

1. Үндсэн хуулийн цэцийн гишүүний саналын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 12 дугаар тогтоол, мөн өдрийн “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2. Иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх, Г.Батаа, О.Мөнхсайхан нарын Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсугай.

Даргалагч гишүүд: Д.Одбаяр, Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж 


 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

зочин
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Гошного Одбаяраа гэж
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ