03 сарын 29, Баасан

Цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна

Байгаль орчин
2 жилийн өмнө
Цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хамгийн том асуудал зогсоол байдаг. 40 орчим түргэн үйлчилгээний цэгтэй. 20-ынх нь үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээж байгаа. Үлдсэн 20-ынх нь үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоохоор ярьж байна. Мөн мод усалгааны асуудал хүндрэлтэй учраас жилд 3,000-5,000 мод тарьдаг.

31 төрлийн мод, модлог ургамал бий. Хүүхдийн тоглоомын талбай нэн шаардлагатай байгаа. Барилгын компаниуд хашаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу тэлж барьсан асуудал бий. Бид албан бичиг хүргүүлсэн. Мөн цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна” гэв. 

Түүнчлэн гүйлтийн зам, дугуйн замаа өргөтгөх боломжтой. Хүрээлэн дотор аялал хийдэг болохыг настай хүмүүс хүсдэг. Тиймээс хүрээлэн дотор явдаг автобус байх хэрэгтэй байгааг ярилаа. Хотын дарга энэ асуудлыг шийдэж өгөхөө илэрхийлсэн юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: “Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн туйлын чухал. Иймээс энэ чиглэлд хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Өдөрт 12-15 мянган иргэн ирж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, агаар салхинд гарах боломжийг бүрдүүлнэ. Засаж, сайжруулах, урсгал засвар хийх зайлшгүй шаардлагатай зүйлс байна.

УУХҮЯ-ны төлөөлөл ойн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмэх, баруун талаас орж ирэх хаалганд тохижуулалт, үйлчилгээний ажлууд хийхэд хөрөнгө оруулалт гаргаж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд энэ салбарын сайд байсан хүний хувьд баяртай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв, санхүүжилтийг нэмэхэд анхаарна. Монгол наадам цогцолборт бүртгэлтэй 60 автобус байгаа.

Түүний 20-ыг цэцэрлэгт хүрээлэнд өгч, хүүхэд, залуучууд, настай хүмүүс сууж, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ танилцах байдлаар зохицуулах санал гаргасныг дэмжиж байна. Улаанбаатарт зүлэгжүүлэлт муу байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт явуулах ёстой. Үүнийг хийх чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” хэмээн ярилаа.

 
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ