04 сарын 25, Пүрэв

Б.Эрдэнэбат: Генерал цолыг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байхдаа хүртсэн анхны офицер боллоо

Бусад
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасныг Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ой, “Монгол генералын өдөр” буюу 4 дүгээр сарын 28-нд нийтэд танилцууллаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдахтай зэрэгцээд танилууд маань баяр хүргэж цахим шуудан илгээхэд генерал цол хүртэж байгаагаа мэдсэн.
Түүхт ойнууд давхацсан, бэлгэ дэмбэрэлтэй өдөр цэргийн дээд цол хүртээж байгаад маш их бэлгэшээж баярласан. Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил алба хаахдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрт даалгасан үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэж ирсэн хөдөлмөр зүтгэлийг маань төр засаг, цэргийн дээд удирдлага, цэргийн эрдмийг зааж сургасан эрхэм багш нар, удирдлагад нь алба хааж байсан үе үеийн захирагч, дарга нар, хамт олны дэмжлэг, хамтын хөдөлмөр ивээж генерал хэмээх эрхэм дээд цолтон болголоо.
Төрүүлж өсгөсөн ээж аав, өдий зэрэгтэй хүмүүжүүлсэн өвөө болон хань, үр хүүхдийн минь түшиг тулгуур албаа хаахад минь ихээхэн дэмжлэг болсон гэж боддог. Асар их үүрэг, хариуцлага даалгахын хамт цаашид ахмад үеийнхнийхээ сургаалийг сонсож, шинэ үеийн шинэлэг санал санаачилгыг тусган Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж бүтээх урам зориг өглөө.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 2002 оноос энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс хойш бага, дунд, ахлах офицеруудын цолыг ажиллагааны газар оронд олгож байсан. Харин Энэ завшааныг ашиглаад алтан мөрдэст генералууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Цэргийн сүлд хийморь мөнхөд ивээг.
Монгол Улсынхаа төлөө зүтгэе!
Эх сурвалж: Соёмбо сонин
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ