04 сарын 24, Лхагва

Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн бөгөөд одоо ч дэмжиж байгаагаа мэдэгдэж байна

Бусад
2 жилийн өмнө
Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн бөгөөд одоо ч дэмжиж байгаагаа мэдэгдэж байна

Саяхан цахим мэдэгдлийн “фэйсбүүк” сүлжээнд миний нэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулгыг гүтгэн доромжилж, төрөөс түргэн зайлуулахыг уриалсан бичлэг тавигджээ. Үүнтэй холбогдуулан иргэнийхээ бүрэн эрхийн хүрээнд дараах зүйлийг түмэн олондоо мэдэгдэж байна. Үүнд:

  1. .

Ийм хуурамч мэдээлэл нэг бус удаа гарч байгааг 2014 оноос хойш хэд хэдэн удаа хууль хяналтын дээд байгууллага, Мэдээлэл, холбооны зохицуулах газрын удирдлагад мэдэгдэж, таслан зогсоох арга хэмжээ авахыг хүссэн боловч байдал үргэлжилсээр байгаа нь нэн харамсалтай. 

  1. .

Миний бие Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг ард түмнийхээ олонхийн найдварыг хүлээж эх орон нийгмийнхээ өмнө асар их хариуцлага, үүрч яваа хүмүүс хэмээн нэн хүндэтгэлтэй хандаж, Монголынхоо төлөө үйл ажиллагааг нь дэмжиж байдаг юм.

Одоогийн

  1. УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан энэ үед дээрх хуурамч мэдээлэл, гүтгэлэг гарч байгаа нь улс төрийн бохир технологиор олон түмнийг төөрөгдүүлэн, улс орны амьдралын гол асуудлаас анхаарлыг нь холдуулж, хэрүүл маргааны харанхуй орчинд эрх мэдэл, ашиг хонжоо олохыг хичээсэн бурангуй этгээдүүдийн архаг өвчний илрэл мөн гэж үзэж байна.
  2. Монголын бүх ард түмний сонгосон Төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн эрх зүйн чадвар, төрийг нэгтгэн зангидах боломжийг хязгаарлан бууруулах, нэр төрийг сэвтүүлэх оролдлого олон жил үргэлжилж, газар авсаар байна.

Ирэх сонгуулийг хуурамч амлалт, худал мэдээлэл, хэрүүл маргаанд хутган үймүүлэгчдийн нөлөөнөөс ангид явуулж,  Монголын ард түмэн төрийнхөө эзэн байх эрхээ хэрэгжүүлэхийг нийт иргэддээ уриалж байна.

Жич:

  1. Энэ мэдэгдлийн нэг хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.
  2. Энэ мэдэгдлийг алив албан ёсны бүртгэлтэй мэдээллийн хэрэгслүүдэд хэвлэн нийтлэх, хувилж түгээхийг зөвшөөрч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан,

Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн 

2021 оны 4-р сарын 25

 
111
25
1
0
0
2
11

Сэтгэгдэл23

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[162.158.166.55]
2 жилийн өмнө
Тийм байлгүй дээ
Хариулах
Зочин
[162.158.165.126]
2 жилийн өмнө
АН-г хагалган бутаргагч Бах Эрдэнийн явуургүй үйлдэл мөн
Хариулах
Дорж
[172.69.252.144]
2 жилийн өмнө
ТЭГНЭЭ БУУРАЛ АХ МИН ТИЙМ МУУХАЙ ХУДАРГАГҮЙ ЮМ ХИЙХГҮЙ ӨРГӨСӨН ТАНГАРӨГТАА ҮХЭН ҮХТЭЛЭЭ ҮНЭНЧ ЭХ ОРОНЧ ХҮН ГЭЖ ИЙМ БАЙДГ ЙН ТАНААР БАХАРХАЖ БАЙНА
Хариулах
Энхээ
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Тийм байхаа. Би маш их гайхаж байсан юмаа!
Хариулах
Зочин
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Тийм байлгүй бүр гайхаад байсан юм аа
Хариулах
Зочин
[162.158.166.81]
2 жилийн өмнө
Угаасаа итгээгүй таны хүмүүжил тийм бусармаг зүйлд даанч очиж чадахгүйг сайн мэднээ Монголд нэрийг нь сонсоход л эх орон үнэртдэг ийм буурайгаар битгий оролдооч тэнэгүүдээ тийм сүрхий юм бол та нар энэ хүний хийсний 1%ийг хийж ард түмэндээ үзүүлдээ хэзээ ч чадахгүй ш дээ
Хариулах
Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Тийм байлгүй дээ. Энэ ерөнхийлөгчийн явуулж буй бодлого нь эх оронч, тууштай, хөгжилд хөтлөх замнал байгаа болохоор Ман-ын идэмхий шүлэнгэтсэн бузруудаа таалагдахгүй болохоор элдэв гүтгэлэг хэн хүний нэр дээр гаргаж байна. Иймд үтэр түргэн ман-г тараах нь зүйтэй.
Хариулах
жирмйн
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Бямбасүрэн гуайг гайхаж байсан юм Одоо учрыг нт оллоо хүний нэр бариад ямар мухайюм бэ Энэ Эрдэнэ Хүүк хоёр новшийн хийсэн ажил байхаа
Хариулах
Лхагвасүрэн
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Бямбасүрэн гуай хар масстай нийтлэл үг өгүүлбэр хэзээ ч бичихгүй монголчууд бүгд энэ хүнийг мэднэ
Хариулах
Enkhee
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Tiim bailgui de.urid n TV-d ogson yriltslaga genet oor bolonguut ih gaihaj blaa.
Хариулах
Зочин
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Тийм байлгүй дээ тийм мэдэгдэл хараад гайхаад байсан юм. Танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
Хариулах
Ганхуяг
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Ёс жудаг ноён нуруутай монгол төрийн ахмад зүтгэлтэн бууралд эрүүл энхийг хүсье
Хариулах
Ззз
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Уншаад их гайхсан. Их муухай гуйвуулсан бна лээ! Ухамсартай, улс төрөө мэддэг хүний хариуцлага тооцох хандлага нь ч маш өөр юмаа! Хүндэлж явдаг шүү
Хариулах
Зочин
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Танд эрүүл энхийг хүсье
Хариулах
зочин
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Та бас юугаар ч гийгүүлээгүй хүн шүү.Юугаа л яриад байна даа хүний хийж бүтээж байгааг харах мэлмий чинь сохроогүй байлтай
Хариулах
Дамиа
[162.158.166.223]
2 жилийн өмнө
Тиймээ!Үнэхээр итгэж ядаад б.сан юм.Энэ хүнийг хүндэлж явдаг ийн хувьд таныг монголын ард түмэн мэддэг бас бахархдаг юм шүү!!!
Хариулах
Solo
[162.158.166.115]
2 жилийн өмнө
Tiim bailgui dee iim mundag uhaantai hun yagaad geed??? uchigdurhun Huukiig demjij bgaga ilerhiilsen yum yvaad baisiin muuhai hudalch boljee hun ni bicheegui bhad bichsen bolgoj saituudaar taraagaad hugiin yum hiigeed arai shu.
Хариулах
Ту
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Ийм муухай
Хариулах
оюухай
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Бууралал сайд минь урт насалж , төр түшиж байгаа залуусдаа үнтэй зөвлөгөөгөө өгч зам мөрий нь зааж удаан жаргаарай!!
Хариулах
Жаргалсүрэн Буянхийшиг
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Маш зөв мэдэглэл хийсэн байна. Таньд баярлалаа. Баттулга ерөнхийлөгчөө маш их дэмжиж байгаа шүү
Хариулах
Ж.Буянхишиг
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Дэмжисээр байх болно. Маш зөв мэдэгдэл хийсэн байна. Таньд маш их баярлалаа.
Хариулах
[162.158.167.122]
2 жилийн өмнө
Тийм л байж таарнаа энэ хүн тэгэж гүтгэх хүн биш...
Хариулах
Зочин
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Жинхэнэ төрийн зүтгэлтэн. Манай улсын их хурлын гишүүд үлгэр дууриах хэрэгтэй.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ