05 сарын 04, Бямба

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Боловсрол
2 жилийн өмнө
ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

kz27pj_182277674_969519950543786_8208817813972390888_n_x974

Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байранд орж байна. 

Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дунд нобелийн шагналтан хоёр, олон тооны Пулитцерийн шагналтан байдаг.

Өмнөх хамтын ажиллагааны тухайд гэвэл АНУ-ын Жорж Мейсоны их сургуультай ШУТИС хамтран ажиллахаар болж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Жорж Мейсоны их сургуульд суралцах оюутнууд 5 мянган долларын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ суралцаж эхэлсэн хоёр дахь улирлаас 12 хүртэлх мянган долларын хөнгөлөлт эдлэх боломжтой.

tjjve6_182162042_969520037210444_7412866608815323230_n_x974

Харин хоёр дахь хамтын ажиллагаа Канзас хотын Миссуригийн их сургуультай эхэлсэн бөгөөд ЕБС төгссөн сурагчид хэлний шалгалтаа амжилттай өгч чадвал 8,500 долларын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн юм.

Ийнхүү Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын гуравн их сургуульд монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээв.

Санаж бичиг байгуулах арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.

 

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ