04 сарын 25, Пүрэв

Т.Гантөмөр: Улаанбаатарчууд ийм замтай болсондоо харин ч баярлах ёстой, Энхтайвны гүүрний засварын ажлыг дууссан үед нь та нар хараарай

Эрүүл мэнд
2 жилийн өмнө
Т.Гантөмөр: Улаанбаатарчууд ийм замтай болсондоо харин ч баярлах ёстой, Энхтайвны гүүрний засварын ажлыг дууссан үед нь та нар хараарай

Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан наймдугаар сард хийх ёстой байсан Энхтайваны гүүрний урсгал засварыг урагшлуулж, өнгөрсөн 10 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн билээ.

Харамсалтай нь, зам, гүүрний засварын ажил иргэдийн сэтгэлд нийцээгүйн дээр энхэл, донхолтой байсан нь бухимдуулаад амжсан. Тэгвэл гүүрний засварын ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Явган хүний замыг засварлахдаа тэгшлэхгүй, барзгар хэвээр нь резинээр хучвал зууралттай, тогтоцтой, шингэж орох нь сайн байдаг. Цас бороо орох тусам өнгө орно. Мөн ажлыг гүйцэтгэж буй байгууллагынхан яваандаа хагарсан, энхэл, донхолтой газрыг янзалчихна гэсэн. Би өөрийн биеэр харж байгаад ажлыг нь хийлгэх бодолтой байна.

Эл явган хүний замын нэг ам метр талбайг резинээр хучихад 45 мянга төгрөг болсон. Улаанбаатарчууд ийм замтай болсондоо харин ч баярлах ёстой. Бид хуучин халтиргаа, гулгаа үүсгэдэг замтай байсан шүү дээ. Одоогоор үлдсэн 300 орчим ам метр талбайг засварлах материалын мөнгө шийдэгдээгүй байна. Ажлыг дууссан үед нь та нар хараарай” гэв. 

Хэрэв явган зорчигчийн замын нэг амт метр талбайг резинээр хучихад 45 мянган төгрөг зарцуулсан гэж тооцвол 1400 ам метр нь 63 сая болох нь. Энэ нь зөвхөн явган зорчигчийн замыг засварласан мөнгө гэдгийг дахин сануулъя. Харин гэрэлтүүлгийн 54 шонг шинэчлэхэд 65 сая төгрөг зарцуулсан аж. Хэдийгээр Т.Гантөмөр 300 орчим ам метр талбайн засварыг хийгээгүй гэж байгаа ч албаныхан 400 ам метр талбай бий хэмээн мэдээлсэн.

 
2
0
5
1
1
0
12

Сэтгэгдэл5

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

иргэн
[162.158.165.50]
2 жилийн өмнө
гэрлийн шонгуудыг цагаан өнгөөр будаачээ их өнгөлөг харагдана шүү дээ.Замын гэрэлтүүлгийн шонгуудыг дандаа бүрзийсэн саарал өнгөөр будах юм.сезотой хүн саарал өнгөнд дуртай байдгым гэнэлээ.
Хариулах
Tuvden bor
[162.158.165.76]
2 жилийн өмнө
Энэ ёстой гуцдаг муу унгас шүү хаха
Хариулах
Иргэн
[172.69.135.196]
2 жилийн өмнө
Ха ха. Бүр солиорол.
Хариулах
Зочин
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Энэ өвөөгөө аваачээ. Ач зээ, гучаа гэртээ хараад суугаасай
Хариулах
Зочин
[162.158.165.126]
2 жилийн өмнө
Нийслэлийн төв гудамжаар нерж материалаар хийсэн гэрлийн шонгууд тавигдах үзэмжтэй дээ. Манайд нерж шонтой гудамжны гэрэлтүүлэг байгаа юу
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ