05 сарын 04, Бямба

Л.Энх-Амгалан: ШУТИС-ийн 4 дүгээр байрыг нурааж, барилга БАРИХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

Боловсрол
2 жилийн өмнө
Л.Энх-Амгалан: ШУТИС-ийн 4 дүгээр байрыг нурааж, барилга БАРИХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

ШУТИС-ийн хичээлийн 4-р байр буюу Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн барилгыг буулгаж, газар дээр нь Боловсролын үнэлгээний төвийг барих гэж байгаа гэх асуудлыг тус сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцээд байгаа.

 

Тус сургуулийн Түр хороо энэ талаар БШУЯ-нд албан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичгийн хариуг салбарын яамнаас өгчээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсрол, шинжлэх ухааныхаа сөөм газрыг ч булаахгүй. Бас бусдад алдахгүй...

Салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургуулиа нураахдаа арай ч тулаагүй...

Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээгээр "Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд Их дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна" гэдэг төлбөрт нийтлэл байгаа оноогүй шүү гэдгийг хэлье.

Их, дээд сургуулиудын хууль бусаар "хулгайлагдсан газрыг" бүртгэж эхэлсний төлөө дайрч доромжилж болно. Гэхдээ Боловсрол, ШУ-ны сөөм газрыг ч бусдад алдахгүйн төлөө хамтдаа тэмцэх болно.

ШУТИС-ийн удирдлагуудын зөвшөөрлөөр бусдад алдагдсан газрын төлөө Түр хороо яамтайгаа хамтарч тэмцээрэй. Алдагдсан газраа эргүүлж авъя. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ" хэмээн мэдэгджээ.

Хариу албан бичиг:

beitqx_184979821_3941761349241436_4408115303966232854_n_x974

 
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин.
[162.158.119.203]
2 жилийн өмнө
Хулгайч худалч төрийн албан хаагч САЙД дарга гишүүн ерөнхий сайдтай улс яаж урагшилж хөгжинөө. Баригдангуут мурайд шаана. Муу хужаак худлаа дүрдээ оржээ.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ