04 сарын 25, Пүрэв

БНСУ-ын Чосун мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар мэдээлжээ

Гадаад харилцаа
2 жилийн өмнө
БНСУ-ын Чосун мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар мэдээлжээ
БНСУ-ын Чосун мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар мэдээлжээ
“Коронагийн цар тахалгүй байсан бол Мүн Жэ Ин Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж шинэ умардын бодлого, хамтын найрсаг харилцаа, хоёр Солонгосын асуудлаар утга учиртай яриа өрнүүлэхээр байлаа. Харамсалтай нь Ковид-19 цар тахлын улмаас боломж хомс байлаа.” Энэхүү яриа дөрөвдүгээр сарын 29-нд Солонгосын талтай хийсэн цахим уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэлсэн анхны үг байв. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байсан бөгөөд спортын түүхэнд ард түмэндээ үнэлэгдсэн гавьяатай төдийгүй амжилттай бизнесмэн юм байна. Ард түмний хайрыг хүртсэн тэрээр улс төрд орж УИХ-ын гишүүн улмаар Монгол Улсын сайдын албыг хашиж байгаад 2017 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч болжээ.
Түүнийг төрд ажиллах хугацаандаа эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын геополитикийн ач холбогдол болон газар доорх баялгийн арвин их нөөцийн давуу талыг ашиглаж олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэдэг байна.  Ялангуяа нэгэн цаг үед Ерөнхийлөгч болсон Мүн Жэ Иний засгийн газрын гадаад бодлого болох шинэ умардын бодлогын гол түнш орон болсноор Монгол улсын статусыг нэг шат ахиулсан билээ. 
Өнгөрсөн жил коронавирусын цар тахлын улмаас улс хоорондын дэд бүтэц, агаарын тээврийн хөдөлгөөний хурд огцом буурсан ч хоёр орны дипломат харилцааны 30 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулав. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч хэлэхдээ, гэжээ.  Түүнчлэн “” хэмээжээ. 
Х.Баттулга Ерөнхийлөгч “Дэлхийн 10-т багтдаг газрын баялагтай Монгол улс мэдээлэл, технологийн өндөр хөгжилтэй Солонгос улстай хүч чадал, боломж бололцоогоо нэгтгэвэл хоёр улс харилцан ашигтай, үр өгөөжтэй байх олон боломж бий” гэсэн юм.  2018 оны 6 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хийх анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болох газраар Монгол улс яригдаж байсан нь дэлхий нийтийн анхааралд байв. Дээд хэмжээний уулзалт Сингапур улсад товлогдсон ч, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын нийслэл Улаанбаатарт уулзалт хийхийг санал болгосон нь олон улсын мэдээллүүдээр их гарч байв. 
Х.Баттулга нь Монгол улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхдаа БНСУ-д олон удаа айлчлал хийсэн дотно улс төрч билээ. Мөн 2014 онд ХААЯ-ны сайдын албыг хашиж байхдаа Ерөнхийлөгчийн тусгай томилогчоор БНАСАУ-д зочилсон түүхтэй. Тэрээр өмнөд, хойд Солонгостой харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байв. 
Монгол улс нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрх мэдлээ хуваадаг төрийн тогтолцоотой. Х.Баттулга Ерөнхийлөгч ардчилсан намын хүн бөгөөд засаг барьж буй Ерөнхий сайд нь сөрөг хүчин буюу ардын намын хүн юм.  Ирэх 6 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд УИХ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж одоогийн Ерөнхийлөгчийг дахин улиран сонгогдохыг хориглосон заалт оруулжээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь бодит байдал дээр хэцүү боллоо.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга “ гэсэн байр суурьтай байгаа билээ.  Х.Баттулга Ерөнхийлөгч өнгөрсөн сард “Монгол ардын нам тарах ёстой” хэмээн олон нийтэд тунхагласан. Өнөөгийн Монгол улсын төр замбараагаа алдсан байдалд байна. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНСУ-д ардчилал тогтож амжаагүй байхад тохиолдож байсан эмх замбараагүй байдлыг Монгол улс одоо туулж байна." гэжээ.
Эх сурвалж: Мэдээ.мн
4
0
1
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ