03 сарын 29, Баасан

Японы Хүүхдийг ивээх сан хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэхээр ажиллаж байна

Гадаад харилцаа
2 жилийн өмнө
Японы Хүүхдийг ивээх сан хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэхээр ажиллаж байна

Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

 

Японы хүүхдийг ивээх сан нь дэлхийн 100 орчим оронд салбартай. Манай улсад 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд хүүхдэд ээлтэй цэцэрлэг, малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. 

Энэ удаагийн уулзалтаар цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Хүүхдийг ивээх сангийн тухайд цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурлагын хоцрогдолд орсныг онцлон тэмдэглээд ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэх талаар ажиллаж байгаагаа дуулгасан бол хөдөөгийн хүүхэд залуусыг бизнес сэтгэлгээтэй болгох чиглэлд анхаарч байгаагаа хэллээ. 

Харин БШУЯ-аас хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

 
 
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ