04 сарын 20, Бямба

"Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнууд оролцоно

Боловсрол
2 жилийн өмнө
"Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнууд оролцоно

Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан хамтран Английн “Варки” сангаас жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнуудаа оролцуулах, тэдний ур чадварыг үнэлэх, алдаршуулах зорилгоор "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүллээ.

"Дэлхийн шилдэг багш" шагнал нь багшийг хүндэтгэх, урамшуулах, нэр хүндийг өсгөн алдаршуулж, тэдний хийж буй бүтээлч ажил, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, чадварлаг боловсон хүчнүүдэд багшийн мэргэжил эзэмших урам зориг өгөх зорилготой. Дэлхий дахинаа шалгарсан шилдэг багшийг 1 сая ам.доллараар, мөн үе тэнгийнхэн дундаа сурлагаар тэргүүлсэн, цаашлаад нийгэмдээ бодит үр нөлөө үзүүлсэн онцгой шилдэг оюутныг 50,000 ам.доллараар тус тус шагнадаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт юм.

“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтыг Английн “Варки” сан 7 жилийн турш зохион байгуулж байна. Жилээс жилд оролцогч орон, багшийн тоо нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 140 орны 12,000 гаруй багш шалгаруулалтад оролцжээ.

"Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтын нэгдүгээр шатанд шилдэг 50 багш, 50 оюутан, хоёрдугаар шатанд шилдэг 10 багш, 10 оюутныг шалгаруулж эцэст нь "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” тодорно. Үндэсний шилдэг 10 багш, 10 оюутан дэлхийн шалгаруулалтад өрсөлдөх юм.

Шилдэг багшийн шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуульд одоо ажиллаж байгаа, долоо хоногт 19-өөс багагүй цаг хичээл заадаг багш хамрагдах боломжтой. Харин шилдэг оюутны шалгаруулалтад 16-аас дээш насны их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан хамрагдах боломжтой. Мөн дээд боловсролын эчнээ болон зайн /онлайн/ сургалтын оюутнууд хамрагдаж болно.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн багш, оюутнууд www.teacherprize.mn сайтаар зочилж, "Өргөдөл" хэсэгт хандан бүртгүүлээрэй. Мөн тус сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж: БШУЯ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ