05 сарын 03, Баасан

МоАХ: Ерөнхийлөгчийн холбогдох захирамж, иргэд, хуулийн этгээдийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр мэдэгдэхийг Дээд шүүхээс шаардаж байна

Хууль, шүүх
2 жилийн өмнө
МоАХ: Ерөнхийлөгчийн холбогдох захирамж, иргэд, хуулийн этгээдийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр мэдэгдэхийг Дээд шүүхээс шаардаж байна

Монголын Ардчилсан холбооны гишүүд Дээд шүүхийн гадаа "Шударга ёс шүүхээс эхэлнэ" акц зохион байгуулж, Монгол Улсын Дээд шүүхэд ШААРДЛАГА хүргүүллээ.

Энэ үеэр нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйлс намуудаас үүдэлтэй гэж МоАХ үзэж буйгаа мэдэгдлээ. “Өнөөдөр бодлогоороо өрсөлдөх ёстой намууд зөвхөн эрх ашгаараа өрсөлдөж, бүлэглэлийн хэлбэр рүүгээ орчихлоо. Монгол Улсад нам гэдэг утгаа алдсан. Ялангуяа МАН төрийн эрх мэдлийг гартаа авч, шүүх засаглалын толгой дээр гараад суучихсан байна.

Аймаг, дүүргийн дарга нар Монголын цэргийн нэгдсэн холбооны зохицуулагч, МАН цэрэгжсэн бүтцэд орсон. Энэ нь Улс төрийн намын тухай хуулиар хориотой.

Тийм учраас намуудыг тараах нь зүйтэй, намууд ижил гараанаас бодлогын институц болж хөгжих ёстой. Эх баригч нам өөрийн хүссэн зорилгодоо бусад намуудыг ашиглаж байна. Эх баригч намын гар хөл болж буй жижиг намууд ч гэсэн энэ байдлыг дүгнэж үзээд гишүүд нь гишүүнчлэлээсээ бүрэн татгалзах хэрэгтэй” гэж байлаа.

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох захирамж, иргэд, хуулийн этгээдийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа 2021 оны 6 дугаар сарын 4-ний дотор бичгээр мэдэгдэхийг Монгол улсын Дээд шүүхэд албан ёсоор шаардлага хүргүүлжээ.

Монголын Ардчилсан Холбоо улс орныхоо өнөөгийн ба хэтийн төлвийг дүгнэн, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэж 2021 оны 1 дүгээр сарын 27; 2 дугаар сарын 11, 18; 3 дугаар сарын 1; 5 дугаар сарын 13-нд “...төрийн нэрээр мафижсан, тэдний өгөөш үмхдэг захиалгын намуудыг татан буулгаж, эрх зүйн шинэ, оновчтой зохицуулалтаар ижил гараанаас дахин байгуулах нь төрт ёсондоо итгэх ард түмний итгэл сэргэх, улс үндэстнээрээ хөгжлийн тэнхээ суух гол хөшүүрэг..." хэмээн тус тус мэдэгдэж геноцид, хэлмэгдүүлэлт, төсөв тендер, сангуудын хулгай, оффшор, цэрэгжүүлэлт зэрэг гэмт үйлдлээрээ “Улс төрийн намын тухай хууль"-ийн 4.2 дахь заалтыг зөрчсөн МАН-ыг юун түрүүнд тараахыг шаардсан юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн цогц шинэчлэл явуулах саналаа олон нийтэд илэрхийлсний сацуу, шийдвэртэй алхам хийлгүй цахдаж суугаа УИХ-ыг эрс шүүмжилсэн билээ.

Хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагуудын нэгэн адил Дээд шүүх ч шудрага ёсонд биш эрх баригч нам, явцуу бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг нь нэгэнт нууц биш болжээ.

Тухайлбал, хөндөгдсөн ноцтой асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар өөрт нь бүрэн олгогдсон атал Монгол Улсын Дээд шүүх МАН-ыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны 4 дүгээр сарын 17-ны 04 тоот захирамж, иргэний хөдөлгөөн, улс төрийн намуудын шаардлага, 2279 иргэний “Эрхээ нэгтгэе” цахим санал асуулгыг үл ойшоож байгаа нь туйлын харамсалтай.

Тиймээс Монголын Ардчилсан Холбоо өмнөх байр сууриудаа дахин нотлохын хамт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох захирамж, иргэд, хуулийн этгээдийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа 2021 оны 6 дугаар сарын 4-ний дотор бичгээр мэдэгдэхийг Монгол улсын Дээд шүүхээс албан ёсоор шаардаж байна.

Эх хувиараа:

188500390_473806597062182_8281178727085816631_n

Эрэмбэлэх:
Шинэ нь эхэнд
Хуучин нь эхэнд
14 цаг 20 минут

2021.05.25

МоАХ: Улсын дээд шүүхийн гадаа "Шударга ёс шүүхээс эхэлнэ" жагсаал зохион байгуулав

190235771_157136096305423_45428159025215696_n

191401977_167766955283327_3672325302699257298_n

189584965_744229406273477_856463991925465295_n

191600392_4196585503726759_6861494660948496206_n

190508569_188618446477930_5144278258143643945_n

189461997_474030267033633_8791197748957460441_n

190319140_472494417188318_3413582624644521547_n

190235771_141537488022023_1211200720079633686_n

189562874_160897316003345_1501711560346192067_n

 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ