04 сарын 20, Бямба

ЦУВРАЛ №2. Номон Ханы мөргөлдөөн: Антони Бийвор: ЗХУ-ын ялалт Японы улсын байлдааны стратегиа өөрчлөхөд хүргэсэн

Боловсрол
2 жилийн өмнө
ЦУВРАЛ №2. Номон Ханы мөргөлдөөн: Антони Бийвор: ЗХУ-ын ялалт Японы улсын байлдааны стратегиа өөрчлөхөд хүргэсэн

Номон Ханы мөргөлдөөн: Антони Бийвор: ЗХУ-ын ялалт Японы улсын байлдааны стратегиа өөрчлөхөд хүргэсэн

(The Asahi Shimbun) Английн түүхч Антони Бийвор дэлхийн II дайны тухай хэд хэдэн ном туурвисан. Тэрээр 2012 оны нийтлэлдээ гэж бичсэн. Түүнтэй энэ тухай ярилцахаар уулзсан юм.

Асуулт: Халхын голын байлдаанаас дэлхийн II дайн эхэлсэн гэж та дүгнэжээ, яагаад ингэснээ тайлбарлаж өгөөч?

Бийвор: 

Японы зэвсэгт хүчний “урд зүг рүү довтлох” баримтлалтай бүлэг, ялангуяа усан замын флот, оросын сибирь рүү дайрахыг огт хүсээгүй бөгөөд түүний оронд Номхон далайн зүгт урагш довтолж өөрт нэн шаардлагатай газрын тосны нийлүүлэлтийг эзлэхийг хүссэн. Мэдээж энэ нь Герман-ЗХУ-ын дайнд том нөлөө үзүүлж, дэлхийн II дайныг үндсээр нь эргүүлсэн үйл явдлын нэг болсон. Тийм ч учраас дэлхийн II дайныг бүхэлд нь Халхын голын тулалдаан буюу Номон Ханы мөргөлдөөнтэй холбож эхлүүлэх нь чухал гэж би үзсэн.   

Асуулт: Халхын голын тулалдаан “Герман-ЗХУ”-ын дайнд маш чухал нөлөө үзүүлсэн гэж давтан тэмдэглэсэн байсан?

Хариулт: Халхын гол эсхүл Номон Ханы тулалдаан нь үүний дараа Япончуудын гаргасан зүүн өмнөд азид орших Франц, Голланд, Их Британы колониудыг эзлэх шийдвэрт дэм өгсөн. Энэ нь хятад, манжуурт байгаа Японы арми ЗХУ-ын алс дорнод руу дайрахгүй гэсэн үг юм. Гэсэн ч Гитлерийн арми Москва руу чиглэн ойртож байсан 1941 оны намар Япончууд довтлохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх шаардлага Сталинд байв. 1941 оны 10-р сард тагнуулч Рихард Зорге болон бусад эх сурвалжид тулгуурлан Сталин сибирийн девизийг Москва руу татаж германчуудтай тэмцэх шийдвэр гаргасан.

Хэдийгээр Япон, ЗХУ харилцан бие бие рүүгээ довтлохгүй гэрээ байгуулсан ч гэлээ, Япон довтлохгүй гэсэн хөдлөшгүй нотолгоог Сталин хүсэж байв. Тиймээс ч Рихард Зоргегийн Япон дахь Германы ЭСЯ-ны танилаараа дамжуулан авч Токиогоос дамжуулсан мэдээлэл өндөр ач холбогдолтой байсан. Үнэнийг хэлэхэд Сталин Рихард Зоргед бүрэн итгээгүй, тэр Японы радио холбоог нууцаар барьж авсан мэдээлэлд түлхүү итгэсэн.

Сибирийн девиз маш чадварлаг тулалдсан бөгөөд тэдний сэтгэл зүй маш өндөр байсан. Тэд өвлийн тулалдаанд зориулагдан тоноглогдож зэвсэглэсэн байсан ба харин германчууд тэсгим хүйтэнд тулалдах ямар ч бэлтгэлгүй байв.

Зөвлөлтийн байлдааны дэг журам маш хатуу байв. Тухайлбал, Ленинград хот германы цэрэгт бараг эзлэгдээд байсан 1941 оны есдүгээр сард Халхын голын тулалдааныг амжилттай удирдсан Жуков Ленинградын фронтын удирдагчаар томилогдсон бөгөөд тэрээр гэр бүлийн гишүүн нь германчуудад олзлогдсон хүнийг ч хүртэл цаазал гэсэн тушаал өгч байжээ.

Асуулт: Та хэлэхдээ хэрвээ 1941 оны намар, өвөл Япончууд сибирь рүү довтолсон бол дайны үр дүн шал өөр байх байлаа гэсэн, хэрэв Япончууд сибирь рүү дайрсан бол гарах үр дүн нь ямар байх байсан бол?

Хариулт: Би түүхийг “хэрвээ” тэгээгүй бол яах байсан бол гэж тайлбарлахад маш дургүй. Гэвч . 1938-1939 онуудад Япончууд сибирийг эзлэх төлөвлөгөө боловсруулж байсантай би танилцсан. Төлөвлөгөө нь сибирийн зарим хэсгийг эзлэх гэсэн мөрөөдлийн жагсаалт мэт санагдсан. Тиймээс үр дүн ямар байхыг хэлэх нь боломжгүй юм.

Асуулт: Та Японы Номхон далай, азийн фронтын ханган нийлүүлэлтийг шүүмжилж Японы цэргийн удирдлага өөрсдийн цэргийн эсрэг үйлдсэн дайны гэмт хэргээр ард түмнийхээ өмнө шүүгдэх ёстой гэсэн. Яагаад?

Хариулт: Яагаад гэвэл хоол хүнс, зэвсгээр цэргээ хангах ямар ч боломжгүй болсон үедээ ч тэд цэргүүддээ үргэлжлүүлэн тулалдахыг хүчлэн тулгаж тушаасан. Аливаа ялалтын ямар ч найдвар байхгүй, цэргүүд нь өлсгөлөнд нэрвэгдэж үхэж байхад тэдэнд үргэлжлүүлэн байлдах тушаал хүчээр өгсөн генералууд бол цэргийн гэмт хэрэгтнүүд. Энэ бол өөрийн цэргийн эсрэг ноцтой гэмт хэрэг.

Асуулт: Та нацистууд болон Японы эзэн хааны армийн үйлдсэн харгис хэрцгий үйлдлүүдийг дэлгэрүүлэн тайлбарлахын зэрэгцээ холбоотны цэргийн үйлдсэн эдгээр үйлдлүүдийг ч мөн дэлгэсэн. Яагаад?

Хариулт: Би цэрэг армийн түүхээс илүүтэйгээр дайны түүхийг бичихийг голчилдог юм. Юу гэсэн үг вэ гэхээр, энгийн иргэдийн болон байлдагч хоёр талын цэргүүдийн зовлон шаналалыг ч мөн үүнд хамааруулдаг.

Түүхчид герман хүүхнүүд олноороо хүчиндүүлсэнийг (1945 онд ойролцоогоор 2 сая орчим герман эмэгтэй улаан армийн хүчирхийлэлд өртсөн) эсхүл Манжуурт япон эмэгтэйчүүд зөвлөлтийн цэргийн хүчирхийлэлд өртсөнийг нүдээ аньж өнгөрөөх ёсгүй. Ардены тулалдааны үеэр Америкчууд өөрсдөө олзлогдсон германчуудыг буудан устгаж байсан. Гэтэл тухайн үед зөвхөн германы “SS”-ийн аллагыг л онцлон ярьж байв. Өөрсдийн цэргийн үйлдсэн харгислалыг дурсалгүй дайсны үйлдсэн харгис хэрцгий үйлдлийг бичдэг хоёр нүүртэй хүмүүс үргэлж байсаар ирсэн.

Түүхч хүн аливаа зүйлд бодитоор хандахыг зорих ёстой бөгөөд үүнийгээ уншигчдад хүргэх ёстой гэдгээ ойлгох нь түүхч хүний үүрэг юм. Түүний дараа уншигч түмэн өөрсдөө ёс суртахууны үнэлэлт дүгнэлтээ хийх ёстой. Гэхдээ би түүхч хүн 100 хувь бодитой байж чадна гээгүй шүү, миний бодлоор .    

Асуулт: Өнөөдөр бид хуйвалдааны онол (conspiracy theories), бусдын бодол санааг өөрчлөх (revisionism) явдалтай хэрхэн зохицох ёстой вэ?

Хариулт: Өнөөдөр маш олон хуйвалдааны онолууд бидэнд байна. Нацизмын гэмт хэргийг үгүйсгэх гэх мэт түүхийг гуйвуулсан маш олон гажуудал бий. Миний бодлоор . Энэ нь хүүхдэд зориулсан цэг холбон зурдаг зургийг цэгүүдийг буруу холбож зурахтай ижил. Хэрвээ цэгүүдийг нь зөрүүлж холбоод зурвал чи буруу гажиг зурагтай болно.

Би бодохдоо ажилдаа сэтгэлээс ханддаг түүхчид бодит баримт дэлгэн хуйвалдааны онолыг няцааж болно. Магадгүй ингэлээ ч гэсэн хуйвалдааны онол үргэлжилсээр байж болох юм. Өнөөдөр хуйвалдааны онолыг зохиогчид өнгөрсөнтэй харьцуулахад хүчтэй, нөлөөлөл ихтэй болоод байна. Одоо бид интернеттэй болсон нь багахан хүрээлэлтэй хэсэг хүмүүс биш хаанаас ч интернетэд холбогдсон хэн бүхэн байж болдог боллоо.

Би хувьдаа засгийн газар түүхийг удирдахын эсрэг байдаг. Герман, Австрид нацизмын гэмт хэргийг үгүйсгэхийн эсрэг хууль гаргах санааг би огт дэмжихгүй байгаа. Уг тэмцэл түүхчдийн дунд өрнөх ёстой.

Асуулт: 

Хариулт:  Энэ нь үндсэндээ сүүлийн байлдаан байв. Гэхдээ би үүнд их ач холбогдол өгөхийг оролдоогүй.

Үүнийг ардчилал, дарангуйлалын хоорондын тэмцэл болгох ч аргагүй юм. Тэр ч бүү хэл энэ бол сайн муугийн хооронд хийгдсэн тулаан гэж хэлж ч чадахгүй. Барууны холбоотнууд, Англи, АНУ болон бусад орнууд баруун европыг чөлөөлсөн гэж хэлж болох ч, зүүн европ шинэ дарангуйлагч зөвлөлтийн, Сталиний хараанд орсон. Энэ дайн үнэхээр төвөгтэй дайн байсан.

Асуулт: Дайны түүхийг өгүүлэхэд юу чухал байдаг вэ?

Хариулт: Амь үрэгдсэн хүмүүсийн тоо л гэхэд сэтгэл түгшээм байдаг. Бөөнөөр хядагдаж булшлагдсан сүнсүүдийг зохиомол ангилалд багтсан нэр усгүй хүмүүс гэж үзэлгүй хувь хүн гэдгээр нь таньж хүлээн авах нь чухал.

Торон дээгүүр давуулан шидсэн талхны төлөө өлссөн хоригдлууд хоорондоо алалдан тэмцэлдэхийг бахаа ханган харж хөхрөлдөх хорих лагерийн харуулуудын зэрлэг балмад харьцаа. Энэ нь хоригдлуудыг амьтны түвшинд аваачих, магадгүй амьтнаас дор болгох, тэд бол хүн биш гэж батлахыг оролдох мэт.

Аймшигтай нь үүнтэй адил гэмт хэргийг бид өнөөдөр ч харж байна. Тухайлбал, Мьянмарт Рохинга хүмүүст хэрхэн харьцаж байгаа байдлыг нэрлэж болно. Хүн амыг хоморголон устгах, үндэстэн угсаатны “цэвэрлэгээ” хийх үйлдлүүд африкийн зарим оронд болсон дайнаас харагдсаар л байна. 

Антони Бийвор, Биркбек дэх Лондонгийн их сургуулийн зочин профессор, 73 настай. Тэрээр Дэлхийн 2-р дайн болон бусад дайны тухай өндөр борлуулалттай цөөнгүй ном бичсэн, тухайлбал, “Испаний тулалдаан: Испани улсын иргэний дайн 1936-1939” ба “Дэлхийн хоёрдугаар дайн” гэх мэт. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ