03 сарын 29, Баасан

Ковид-19-ийн үед Монгол улсын иргэд зорчих боломжтой улсуудын тухай

Зам тээвэр
2 жилийн өмнө
Ковид-19-ийн үед Монгол улсын иргэд зорчих  боломжтой улсуудын тухай

Ковид-19-ийн үед Монгол улсын иргэд зорчих  боломжтой улсуудын тухай 

2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Цар тахлын үед монгол иргэдийг хэвийн горимоор нэвтрүүлж буй улсууд, Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хилээрээ нэвтрүүлэхэд тавьж буй шаардлага:

1. Турк: Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусын шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.

2. Грек: PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.

3. Энэтхэг: Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ. Харин нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. PCR шинжилгээ “сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоног тусгаарлагдахаас чөлөөлөгдөх хүсэлтэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ PCR шинжилгээнд хамрагдах боломжтой. Эмнэлгийн тусгаарлалтаас чөлөөлөгдсөн зорчигч гэрийн тусгаарлалтад байхдаа биеэ хянаж ажиглах үүрэг хүлээнэ. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана. Харин Ковид-19-ийн мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байна.

4. Киргиз: 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.

5. Австрали: Тус улсын хилээр нэвтрэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариутай бол зориулалтын тусгаарлах байранд 14 хоног тусгаарлана.

6. Тайланд: Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.

7. Индонези: 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд 5 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.

8. Америк: PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч шинжилгээ өгсөн байна) Сүүлийн 3 сарын хугацаанд Ковид-19 вирусээр өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.

9. Бразил: Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.

10. Эмират: PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй.

11. Катар: PCR шинжилгээ 72 цагийн хүчинтэй байна. Бахрейн, Кувейт, Оман, Саудын Араб, АНЭУ зэрэг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн 6 гишүүн орон болон Ковид-19-ийн эрсдэл багатай улс хэмээн ногоон жагсаалтад оруулсан Бруней, Тайланд, БНХАУ, Хонгконг, Макао, Вьетнам, Малайз, Солонгос, Сингапур, Япон, Мьянмар, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Куба, Маврикий, Исланд, Ирланд зэрэг 18 улсаас ирсэн иргэд AstraZeneca, Covishield, Johnson&Johnson, Moderna, Pfizer/BioNTech вакцины бүрэн тунгаа хийлгэснээс хойш 14 хоносон бол тусгаарлахгүй. Бусад улсын иргэд өөрийн зардлаар 7 хоног зочид буудалд тусгаарлагдана.

12. Кувейт: 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээтэй байх ёстой. Тусгаарлалтад 7+7 гэсэн горимоор 14 хоног байна. Вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос өмнө ирэх зорчигч, 1 тун хийлгээд 35 хоногоос өмнө ирэх зорчигч, Ковид-19 вирусээр өвчлөөд эдгэрсэн бол зөвхөн 7 хоногийн гэрийн тусгаарлалтад байна. Энэтхэг болон Их Британи Улсаас ирэх нислэгүүдийг цуцалсан.

 
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ