03 сарын 29, Баасан

Монголын хээр талд төөрсөн ч халуун дотноор угтан авлаа

Бусад
2 жилийн өмнө
Монголын хээр талд төөрсөн ч халуун дотноор угтан авлаа

Канадын Toronto Star сонинд нэгэн жуулчин Хөвсгөл аймагт болдог мөсний баярыг зорих үедээ замдаа төөрч, хөдөөгийн нэгэн айлд хоног төөрүүлсэн ба эндээс Монгол хүний найрсаг, зочломтгой занг хүндэтгэн биширсэн тухай түүхийг өгүүлснийг орчуулан хуваалцаж байна.

Монголын хээр талд төөрсөн ч халуун дотноор угтан авлаа.

(Toronto star,  Yulia Denisyuk) Манай ЗХУ-ын үеийн УАЗ фургон машины жолооч 3 дахь удаагаа эзгүй хээр талд зогсолт хийхэд нь бид төөрсөн болохыг мэдрэв. Аялалын хөтөч Соёлын Балжиннямын хамт зах нь элэгдэж ноорсон газрын зураг дээр хаана байгаагаа олохоор бээрсэн хуруугаараа оролдлоо. Чикагогоос 24 цаг зарцуулсан нислэгийн дараа алс зай туулснаа анзаараагүй байсан би төөрснийхөө дараа алс зэлүүд ирснээ маш тод мэдрэв. Гэрээсээ дэндүү хол иржээ.

Өнөө өглөө би сүм хийдүүд дэлгүүр хоршоо, орон сууцны өндөр цамхагуудтай зэрэгцэн оршиж буй хөгжингүй хотод байлаа. Монгол улсын 3,3 сая хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг, цаг агаарын өөрчлөлтийн улмаас олон өрх гэр нүүдлийн мал аж ахуйгаа орхин жил бүр шилжин ирсээр байгаа. (Гантай халуун зунаас шалтгаалж мал сүрэг хахир хүйтэн өвлийг давж чадахгүй байгаа, олонх малчид мал сүргээ өсгөж чадалгүй алдах болсон.)

Хотоос гармагц огт өөр ертөнц рүү нэвтэрлээ. Монгол бол дэлхийн хүн ам нь хамгийн ихээр тархан суурьшсан улсуудын нэг юм. Миний сэтгэл хөдөлж эхлэв. Удаан хугацаанд харахыг хүсч байсан уул толгод, хээр талыг харлаа. Бид цас шуурч салхилсан хээр талаар хэдэн цаг ямар ч хүн, машин тэрэгтэй тааралгүй давхилаа. Захгүй хөх тэнгэрийн орон хэмээн яригддаг нутаг орон замын хоёр талд цэлийн харагдана. Адуун сүрэг тааваар давхилдаж, аян замын саадыг даатгаж замын овоонд сүү, чихэр боов өргөсөн нь харагдана. Бид аюул осолгүй аялуулахыг гуйж эртний ийм хэд хэдэн овоон дээр зогсов. Хойд зүгт өөрсдийн аялалыг үргэлжлүүлэхийн тулд бид бартаа ихтэй шороон зам руу орох боллоо.

uazik_credit_yulia_denisyuk

Би Монголын адал явдлаар аялагчид компаний эзэн, хөтөч Балжиннямтай холбоо тогтоож жил бүр томоохон мөсний баяр зохион байгуулагддаг ОХУ-ын хилтэй ойр оршдог Монголын том нууруудын нэг Хөвсгөл рүү хүргэж өгөхийг хүссэн юм. Тэнд хүрэхийн тулд Монголын хойд нутгийн тал хээр, дов толгод, уул тайга холилдсон нутгаар дайран явлаа (маш их бартаа донсолгоотой байв).

Үзэгдэхгүй шахам шороон замыг хөндлөн гарах хонин сүргийг урдуураа оруулах гэж түр зогсох зуур Монгол улс хэдхэн арван жилийн өмнөөс ийм аялал хийх боломжтой болсныг бодож суулаа. Монгол улс 1990 оноос социалист системээс зогсолтгүй өсөх зах зээлийн эдийн засагт шилжсэн юм.

Нүүрс, зэс, газрын тос, алт олборлолт огцом нэмэгдсэн нь олон хүнийг ядуурлаас гаргасан ч үүнийг дагасан саад бэрхшээл ч бас бий болов. Тухайлбал, байгалийн тэнцвэрт байдал алдагдах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаа, эдийн засаг нөөц нь хязгаартай байгалийн баялагаас хэт хамаарах зэрэг. Балжинням шиг хувиараа аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүмүүс Засгийн газраас саяхан зарласан уул уурхайн эдийн засгаас холдож бусад салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөнд итгэл тавьж байгаа.

Хөл гарын хөшөөг гаргахаар УАЗ-аас буух үедээ нарны цацраг хажуугийн толгодын цаагуур далд орохыг харлаа. Нар жаргамагц агаарын хэм огцом буурч, салхины эрч нэмэгдэв. Балжинням “бид төөрчихлөө” гэж миний бодсоныг батлан хэлэв. Эргэн тойронд ямар ч хүн, хот суурин үзэгдэхгүй байтал Балжинням “бид өнөө шөнө энд хонож таарах нь” гэлээ.

Замын овоонд залбирсан аян замын бурхан биднийг харсан бололтой, хэдэн хормын дараа нэгэн хүн холоос ирж харагдав. Балжинням түүнтэй хэдэн үг солилцсоны дараа тэрээр араас дагаад яв гэж дохив. Манай УАЗ машин хэсэг яваад нарын энергиэр тоноглогдсон мод бутгүй талд барьсан хоёр эсгий гэрийн гадаа ирлээ.

ger_credit_yulia_denisyuk

Намайг хоёр гэрийн нэг рүү орохоос өмнө Балжинням надад зааварчилгаа өгөв. “Гэрт ормогц зүүн гар тал руугаа яваарай, гэрийн баруун тал бол зочдод зориулсан хэсэг, гэрийн эзэд гэрийн зүүн талд сууцгаадаг. Эелдэг байгаарай, чамайг дайлсан бүх зүйлийг хүлээн аваарай” гэв. Энэ нь хаш хөөрөгт хийсэн хамрын тамхи, шар тос хөвсөн аягатай сүүтэй цай байлаа, давстай халуун цай өдөржин машинд сууж хөшсөн үе мөчийг минь дулаацууллаа.

Хэсэг болоод би гэрээс гарч гадаа хэдэн хором сэтгэл догдлон зогсов. Бүхэлдээ ягааран туяарсан үдшийн гоёмсог тэнгэрийг би өөрийн өмнөх 40 жилийн амьдралд огт хараагүй. Ямарч гэрлийн туяа байхгүй, шөнийн тэнгэрт эртлэн гарсан хэдэн од харагдана. Урьд нь сэртхийх ч чимээгүй ийм нам гүм байдлыг мэдэрч байсангүй, дэлхий дээр надаас өөр хэн ч байхгүй юм шиг санагдаж байв.

Оройн хоолонд саяхан болсон цагаан сард зориулан хийсэн ховорхон олдох адууны махан буузаар дайлууллаа. Мотоцикльтэй хэдэн хүн гадаа ирэв. Шимийн архи тойруулан сууж байсан бидэн дээр биднийг буюу зочдыг хүндэтгэхээр хүмүүс ирсээр байлаа. Бидний ертөнцөөс холдон одож буй алсын аяны замд үл таних хүмүүсийн хүндлэл хайранд умбасан энэ үйл явдал бидний аялалын хамгийн сайхан хэсэг байв.

Өглөөний цайнд сүүтэй цай, халуун гурилтай шөл идсэний дараа бид гэр бүлийн гишүүдэд баярласнаа илэрхийлэн салах ёс гүйцэтгэж хөдлөв. Хоёр үеийн малчин өрх болох аав ээж хоёр, тэдний хүү, бэр биднийг далд орон ортол (машины арын толинд харагдахгүй болтол) гараа далласаар үлдлээ. Би хойд зүг рүү явсаар мөсний баяраас өмнө Хөвсгөл нууранд хүрч ирэв. Гэвч огт санамсаргүйгээр танихгүй айлд өнгөрүүлсэн тэр нэг өдөр миний сэтгэлд тод үлдсэн.

Монгол улс жилд 1 сая жуулчин хүлээн авна гэсэн том зорилго дэвшүүлсэн ч цар тахлын хорио үүнд саад учруулаад байна. Хил нээгдэж жуулчид ирэхэд тэднийг хүлээн авах бэлтгэлээ хангасаар байна. Улаанбаатарт шинээр ашиглалтанд орж буй онгоцны буудал одоогийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлнэ. Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулснаар аялалын явцад учирдаг гэнэтийн саад бэрхшээл байхгүй болно. Монгол улс дэлхийн улс орнуудад үүдээ нээж байгаа одоо үед энэ орны адалт явдалт онгон байгаль хөндөгдөхгүй үлдээсэй хэмээн хүсэж байна.

 

185
39
4
9
5
7
9

Сэтгэгдэл9

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Шаа²
[172.69.252.138]
2 жилийн өмнө
Хөдөө явж байхад хөлс баасандаа хутгалдсан ямар ч мөнгөгүй царайтай золбин шарууд их болсон байна лээ
Хариулах
Зочин
[172.69.45.134]
2 жилийн өмнө
Чамайг ийм болохоор хүний сайн нь чамтай таардаггүй хэрэг... өөрийнхөө золбин занг засвал таарна
Ээнээ
[172.69.45.134]
2 жилийн өмнө
Тэд танд ямар ч лай болохгүй, зүгээр л аяллын нэг төрөл. Тэд аялал жуулчлалд өөрийн орон зайтай байдаг, хэрвээ би аяллаар явбал тийм хэлбэрээр аялна. Ер нь та тэдний мөнгөөр яах гэсэн юм?? Та хүний мөнгийг л хардаг хэрэг үү?
Хатан эх
[172.69.45.132]
2 жилийн өмнө
Энэ хүнтэй адилхан бодож явдагдаа
Хариулах
ц
[172.69.252.138]
2 жилийн өмнө
том сурталчилгаа жолоч юм үзсэн хүн зөв заарчилгаа өгч
Хариулах
амка
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Ёстой энэ гадны хүний хэлснээр энэ сайхан онгон лагшин байгалаа хэвээр авч үлдэх юмсан даа
Хариулах
Үнэн
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Аа үхссс онгон байгаль энэ хэвээр нь үлднэх юмсан гэж их хуцацгаачаад өөрсдөө хөдөө гархаараа пиавны лааз 00н цаас хаа хамаагүй хаяад явдаг байэ өөрсдөөсөө эхэл. Эсвэл битгий том том шаалдаа
Хариулах
.
[172.69.45.132]
2 жилийн өмнө
гадны ядруу жуулчид их болсон ядуу хүмүүсийг бүү холхиул. Ялангуяа израйлудыг
Хариулах
Zochin
[172.69.45.134]
2 жилийн өмнө
Tom surtalchilgaa bolno.Yumiig sain saikhnaar khuleej avtsgaaya.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ