Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа ачиж явсан машин шатжээ
Замын-Үүдээс Улаанбаатар хот руу 26 тонн карго ачаа ачиж явсан иргэн Э-гийн "Волва" загварын том оврын ачааны автомашин Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багийн авто замын зорчих хэсэгт шатсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр /2021.05.30/ 22 цаг 05 минутад бүртгэгдэж, гал түймэр унтраах, аврах 33-р ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:14 цагт очиж, шатаж байсан том оврын ачааны автомашиныг 2 цаг 30 минутад ажиллаж унтраажээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.