03 сарын 29, Баасан

Сэтгүүлч С.Будрагчаа: Цагдаа мэдүүлэг авахын тулд СҮРЖИГНЭЛЭЭ

Хууль, шүүх
2 жилийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Цагдаа мэдүүлэг авахын тулд СҮРЖИГНЭЛЭЭ
 
Цахиур.мн сайтын сэтгүүлч Ц.Анхзул, LiveTV.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нар хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн, нийтэлсэн.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, “холбогдогч”-оор мэдүүлэг өгөхийг шаардсан бөгөөд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр УЕПГ-аас “Сэтгүүлчдээс гэрчээр мэдүүлэг авах чиглэл өгөөгүй" хэмээн хариу мэдэгдсэн.
Харин өнөөдөр ЦЕГ-ын Хяналт шалгалт, Дотоод аудитын хэлтэст өргөдөл гаргасныг хянан шалгаж, хариу ирүүлсэн талаар олон нийтэд Цахиур.мн сайтын сэтгүүлчийн зүгээс мэдээлсэн.
 
55
54(1)
 
Тэгвэл өнөөдөр мөн сэтгүүлч С.Будрагчааг цагдаагаас учир шалтгаанаа хэлэлгүйгээр авч явж, мэдүүлэг авах нэрээр саатуулсан болохыг тэрээр өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдэгдлээ.
С.Будрагчаа: "Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч Энх-Амгалан хэмээн өөрийгөө танилцуулсан эрэгтэй хүн над руу 88****** дугаараас залгаад "танаас хоёрхон асуулт асууя. Хаа байгаа газар чинь яваад очъё" гэсэн юм. Би ажил дээрээ байна та ирэх боложтой юу гэхэд боломжтой гэж хэлээд 30 орчим минутын дараа энгийн хувцастай, 23-25 орчим насны залуу хүрч ирсэн.
Тэр хүн хоёулаа дор машинд уулзъя гэж хэлээд ямар нэгэн лого тэмдэггүй саарал өнгийн prius20 маркийн машинд суулгамагцаа юу ч хэлэлгүйгээр шууд хөдлөөд явсан нь үнэхээр түгшүүр төрүүллээ. Уг үйл явдлыг харсан манай ажлынхан холбогдох мэргэжлийн байгууллагууддаа энэ тухай мэдээлж, сурвалжлах группээ гаргаж маш шуурхай ажилласанд баярлалаа. Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн гаргасан гомдлын дагуу гэрчээр мэдүүлэг авахын тулд л цагдаа нар ингэж сүржигнэсэн болж таарлаа. Ямар нэгэн албан тушаалтан, сэтэртэн гомдол гаргахаар цагдаа нар ингэж сүржигнэхээ хэзээ болих юм болдоо. Одоо өмгөөлөгчөө хүлээгээд СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа сууж байна. Над руу залгаж санаа тавьсан бүх хүмүүст баярлалаа. Би одоо зүгээрээ..."
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ