Монгол улс Япон улс руу 50 сорьц илгээсний тавд нь "Дельта" вирус илэрсэн. Үүнийг хязгаарлалт, тусгаарлалтад хийж авсан байгаа. Зөөвөрлөгдсөн. Тиймээс одоогийн байдлаар "Дельта" вирусийн тархалт гэж хэлэх үндэслэл байхгүй. Эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнд 88-90 хувьд нь альфа хэлбэрийн мутацилагдсан вирусийн тархалт байгааг тогтоосон хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн.
Дэлхий нийтийг айдаст автуулсан дельта вирус дэлхийн ихэнх улс орнуудад илэрч эхэлсэн ба энэ нь халдварын тархалтын хурдаараа бусад омгийн вирусүүдээс хэд дахин их байгаа нь анхаарал татаж, үүнээс хамгаалах хамгийн зөв аргыг вакцин хэмээн мэдэгдээд байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс манай улсад альфа хэлбэрийн мутацилагдсан вирус эрчимтэй явагдаж байгаа ба дельта хувилбар бүртгэгдсэн ч тархаагүй хэмээн хэлж байгаа.
Тэгвэл дэлхийн бусад улс орнуудад эдгээр вирусын тархалт хэрхэн өрнөж, тэмцэж байгаа талаар тоймлон хүргэе.
Сэтгэгдэл1
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.