04 сарын 20, Бямба

Хүнсний талон олгох журам өөрчлөгдлөө

Бусад
2 жилийн өмнө
Хүнсний талон олгох журам өөрчлөгдлөө

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон.

Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн” хэмээв.

 Өнөөдрийн байдлаар манай улсад 200-аас дээш  толгой малтай 839 өрх, 2-оос дээш машинтай 53 өрх, 2-оос дээш байр үл хөдлөх хөрөнгөтэй 6 өрх хүнс тэжээлийн дэмжлэг авч байна.

Дээрх тоог нэгтгэвэл нийт 898 өрхийн 3099 насанд хүрсэн иргэн, 2426 хүүхэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдаж байна. Ингэснээр сар бүр 69 орчим сая төгрөг, жилд 827 сая төгрөгийг хэмнэнэ гэсэн тооцоог хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яамнаас гаргажээ.  

2020 оны байдлаар монгол улсын хэмжээнд хүнс тэжээлийн дэмжлэг авдаг нийт 44 мянган өрхийн, 241 мянган иргэн байв. Тус онд хүнс тэжээлийн дэмжлэгт улсаас 57.7 тэрбум төгрөгийг төсөв зарцуулсан тоо баримт байна.

 “Ковид-19”-ын нөхцөл байдалтай уялдуулан хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг хүүхдэд 8000 төгрөг, том хүнд 16 мянга төгрөг байсныг томд хүнд 32 мянга, хүүхдэд 8000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

 

1
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

..,
[141.101.104.93]
2 жилийн өмнө
Нөхөн төлүүл. Эрх олгосныг нь шалгаж, шийтгэ.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ