03 сарын 19, Мягмар

150 мянган хүн амтай “Шинэ зуун мод” хот байгуулна

Бусад
2 жилийн өмнө
150 мянган хүн амтай “Шинэ зуун мод” хот байгуулна

Өнөөдөр барилга хот байгуулалтын яамнаас Хөшигтийн хөндийн дагуул хот байгуулалтын талаар мэдээлэл  хийлээ. Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал байгуулагдсантай холбоотойгоор 34 мянган айлын сууршил байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдсан байсан. Мөн тухайн бүсээс 10-15 км-ын зайд Майдар эко сити, Шинэ зуун хотуудын ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдсан. Эдгээр 3 ерөнхий төлөвлөгөөг нэгтгэж Хөшигтийн хөндий бүсэд нэг төлөвлөлт хийхээр болсныг Барилгын хөгжлийн төвийн дэд захирал О.Одбаяр мэдээллээ.

 Тэрээр: “Шинэ зуун мол хотыг дайруулж Богдхаан төмөр зам, AH-3 Ази-Европыг холбосон олон улсын хурдны зам тавигдаж тээвэр ложистикийн томоохон төв болно. Мөн орчин үеийн худалдаа үйлчилгээ, томоохон аж үйлвэрлэлийн паркуудыг байгуулж 150 мянган хүн амтай дагуул хот байгуулахаар төлөвлөж байна. 

Түүнчлэн Чингис хаан  нисэх буудлыг түшиглэсэн олон улсын аялал жуулчлалын бүс байгуулна. Сэргэлэн сумыг дагуул хотуудыг хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах чиглэлд хөгжүүлнэ. Бүтээн байгуулалтад нийт 50 орчим мянган га газарт хийхээр  төлөвлөж байгаа. Түүнээс 19 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлага үүсэж байна. Бид 10 дугаар сардаа багтаан дээрх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар батлуулна” гэлээ.

Дүрсний эх сурвалж: Sonin.mn

 

0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ