Цэцэрлэг ээлжийн багштай боллоо. Эхний ээлжинд энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна. Ингэснээр цэцэрлэг 07.00-20.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой.
Тэгвэл энэ хичээлийн жилд 718,817 хүүхэд ЕБС-ийн 1-12-р ангид суралцана.
Өнөөдрийн байдлаар: 12-15 нас 1-р тунд 81,7 хувь, 2-р тунд 42 хувь. 16-17 нас 1-р тунд 82,9 хувь, 2-р тунд 55 хувь. Багш нар 1-р тунд 93,8 хувь, 2-р тунд 91,1 хувь хамрагдаад байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.