04 сарын 16, Мягмар

Бөхийн бэлтгэл хийж байгаад нас барсан аймгийн начин Т короновирусын халдвараар 2 удаа өвдсөн байжээ

Эрүүл мэнд
2 жилийн өмнө
Бөхийн бэлтгэл хийж байгаад нас барсан аймгийн начин Т короновирусын халдвараар 2 удаа өвдсөн байжээ

Талийгаач Т 1989 онд төрсөн, Увс аймгийн Улаангом суманд эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт инженерээр ажилладаг байжээ. 

Тэрбээр өнгөрсөн даваа гарагийн үдэш 20.00 цаг өнгөртөл гурван цагийн хугацаатай бэлтгэл хийсэн гэнэ. Түүнийгээ дуусгаад удалгүй ухаан алдсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хамт байсан хүмүүс нь хүргэсэн ч нас барсан байжээ. 

Т нь 2010 оноос хойш тогтмол бэлтгэл хийж ирсэн, ямар нэгэн суурь өвчингүй, эрүүл чийрэг нэгэн байсныг эх сурвалжууд хэлж байлаа. Харин өнгөрсөн зун болон намар хоёр удаа короновирусын халдвар авч эмчлүүлсэн байна. 

Эхний удаа харьцангуй хөнгөн харин хоёр дахь удаа нэлээн хүнд өвджээ. Түүнээс хойш зүрх нь үе үе өвддөг зовууртай болсон бөгөөд өнгөрөхөөсөө хэд хоногийн өмнө "зүрхний эход харуулж эмчид үзүүлнэ" гэж ярьж байсан талаар эх сурвалж хэлсэн юм. 

Талийгаач ковидын халдвараар өвдөж, эдгэснийхээ дараа хэд хэдэн сумын барилдаанд оролцоод байжээ. Харин энэ удаад оролцохоор бэлтгэл хийж байсан үндэсний бөхийн барилдаан нь Увс аймгийн Өмнөговь суманд болох байв. Гэсэн ч уг харамсалтай явдлын улмаас барилдааныг хойшлуулсан байна. 

2
0
0
0
0
3
0

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:241

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн