Авлигатай тэмцэх газар жил бүр “Шударга байдлын үнэлгээ”-г гаргадаг. Шударга байдлын үнэлгээ гэдэг нь тухайн байгууллагын гадаад, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагаанд үндэслэсэн нийт үнэлгээг хэлнэ.
Анх 2009 оноос “Авлигын индекс” нэрээр анх төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж эхэлсэн. Дараа нь судалгааны аргачлалаа өөрчилж “Шударга байдлын үнэлгээ” гэдгээр 2021 онд тав дахь удаагаа хийв.
2021 оны судалгааны дүнгээр яамдын үнэлгээ 0.4 пунктээр, агентлагуудын үнэлгээ 1.3 пунктээр, Засаг даргын Тамгын газруудын үнэлгээ 1.8 пунктээр тус тус буурсан байна.
Шударга байдлын үнэлгээг 0-100 хүртэлх оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, оноо бага бол авлигын эрсдэл өндөр, шударга байдлын түвшин нь тааруу гэсэн үг.
Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан байгууллагуудад АТГ-аас “Авлигын эрсдэлийн үнэлгээ” хийнэ. Түүний дараа авлигаас урьдчилан сэргийлэх, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тухайн байгууллагад зохион байгуулна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.