05 сарын 27, Баасан

Өнөөдрийн байдлаар хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байна

Зам тээвэр
4 сарын өмнө
Өнөөдрийн байдлаар хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байна

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын мэдээллийг Шадар сайдад хүргэлээ.

Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачааны ихэнхийг төмөр замаар Улаанбаатар руу татан авч, цөөн тохиолдолд аж, ахуйн нэгжүүд өөрсдийн автомашинаар ачаагаа татжээ.

Өнөөдрийн байдлаар Эрээнд хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн. Өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт дуусгах боломжтойг албаныхан дуулгалаа.

Шадар сайд ажлын хэсгийнхэнд хандан, хилээр орж байгаа чингэлгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа  татах ажлыг эхлүүлэх, хилээр оруулсан бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Зам-Үүд боомтоор нэн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:187

Видео

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?