05 сарын 06, Даваа

Ц.Билэгтсайхан: Нийт тохиолдлын 90 хувь нь омикроноор халдварлажээ

Эрүүл мэнд
2 жилийн өмнө
Ц.Билэгтсайхан: Нийт тохиолдлын 90 хувь нь омикроноор халдварлажээ

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

Тэрээр "ХӨСҮТ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм. Оны өмнөхөөс тохиолдлын тоо дөрөв дахин өслөө. Иймд бид хариу арга хэмжээгээ өөрчлөв. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад илүүтэй хяналт тавьж ажилласан бол одоо дотоодын халдвар өсчихлөө. Иймд эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзэллээ. Эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутыг гаргахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээр үйлчлүүлжээ. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа ягштал баримтлах шаардлагатай. 

Хүүхдүүдийн хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлд авах арга хэмжээ. Харин цахимаар хичээллэх нь зөв.

Халдварын оргил үе ирэх сарын эхээр буюу Цагаан сартай давхцахаар байна. Мөн энэ үед хүүхдүүдийн хичээл эхэлнэ. Бид тандалтын судалгаагаа холбогдох байгууллагуудад өгсөн тул удахгүй УОК шийдвэрээ гаргах байх.    

Би хувилбарын тандалтын шинжилгээ хийдэг. Ямар төрлийн вирусээр үүсгэгдэв, тархалт нь ямар байгааг тогтоох нь энэ судалгааны зорилго юм.  Хувилбарын тандалтын хамгийн сүүлийн мэдээллээр оны өмнө нийт эерэг тохиолдлын 1-3 хувь нь омикрон байв. Харин энэ сарын эхний долоо хоногт 40-50 хувь, дараагийн долоо хоногт 60-70 хувь болж өслөө. 

Энэ сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрчээ. Бид генийн дараалал тогтоох шинжилгээгээр энэ хувийг баталгаажуулдаг.   

Залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Мөн амны хаалтаа сайн зүүх, N95 болон  мэс заслын амны хаалт зүүх шаардлагатай байна. Зарим иргэн чанарын шаардлага хангаагүй амны хаалт зүүж байна. Цагаан сараар гэр гэртээ л золгож баярлах нь зөв. Ах дүү, аав ээжтэйгээ цахимаар, утсаар ярьж золгоорой.

Хүүхдүүдийн хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлд авах арга хэмжээ. Харин цахимаар хичээллэх нь зөв. Гэхдээ хичээл цагтаа эхлэхийг үгүйсэхгүй  гэв.    

 

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ