Хамтран амьдрагчаа хөнөөгөөд өөрийгөө хороосон аймшигт хэрэг өчигдөр нийслэл хотод гарлаа.
Тодруулбал Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд амьдардаг байсан эмэгтэй найз залуугийнхаа хүзүүг хутгалж хөнөөгөөд, дараа нь амиа хорложээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр уг эмэгтэй гэрээслэл бичиж үлдээсэн байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.