05 сарын 04, Бямба

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хариуцлага алдаж "Хүхэрт натри" -ийн нийлүүлэлтийг саатуулсны улмаас үйлдвэр 50 хоног молибден гаргаагүй байна

Уул уурхай
2 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хариуцлага алдаж "Хүхэрт натри" -ийн нийлүүлэлтийг саатуулсны улмаас үйлдвэр 50 хоног молибден гаргаагүй байна
Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эх сурвалжийн мэдээлж байгаагаар "үйлдвэр 50 хоног молибден гаргасангүй. 1,2-р өтгөрүүлэгч хийж байгаа, гэхдээ өдөрт 1-2 контейнерийг хий хаяж байна. 50 хоногт бараг 80-100 контейнер молибден хаясан болж таарлаа, мөнгөөр бодох юм бол асар их мөнгө хаясан байх" хэмээн бичжээ.
 
Шилэн дансанд хийсэн шалгалтаар хүхэрт натри авахаар Хятадын "Hamishi Donghong Chemical Co Ltd", "Inner Mongolia North Hua Quan Import and Export Trade Co Ltd" компаниудтай байгуулсан гэрээний төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 04 ны өдөр шилжүүлсэн боловч одоог болтол хүхэрт натри нийлүүлэгдээгүй байгаа бөгөөд үйлдвэр их хэмжээний алдагдал хүлээсээр байна. 
 
Хууль чангарах тусам Хулгайчийн арга нарийсна гэдэг. Яг үүнтэй агаар нэг асуудал Эрдэнэт үйлдвэрт нүүрлээд удлаа. Хариуцлага хүлээлгэх албан тушаалтнууд нь мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй царайлж байгаагын учир шалтгаан нь юу вэ?
 

Одоогийн Ерөнхийлөгч, тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “...Бадамсүрэн дарга хаана байна. Би хэлдэг, тийм ээ. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийж болохгүй. Бүх юм хууль дүрмийн дагуу ажиллах ёстой гэж. Тийм учраас хууль дүрмийнхээ дагуу ажиллах хэрэгтэй. ТӨБЗГ-ын дарга аа, Сангийн яам, та нар хяналтаа сайн тавь., ард түмэн шаардаад байгаа шүү. Хууль хяналтын байгууллага, цагдаа, тагнуул, аудит байна.

 

Энэ улсаас хулгай хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Та өөрийнхөө үйлдвэрээс гарсан мөнгийг хаана, яаж зарцуулж байгааг өөрөө мэдэж байх ёстой. Би биш та мэдэж байх ёстой. Яагаад гэвэл тэр аж ахуйг удирдаж байгаа хүнийхээ хувьд. Эмээл хазаарынхаа бүтэн дээр юмнуудаа янзалж аваарай гэж албан ёсоор хэллээ шүү. Эрт санууллаа. Хожмын өдөр хэл ам болно шүү наадах чинь. Дахиад хэлье. Шоронд орцгоов оо. Аюултай шүү. Ажил хийж байгаад шоронд орчихсон хүмүүс зөндөө байгаа. Бадамсүрэн гуай дахиад та нар янз бүрийн асуудал гаргаад байхгүй шүү. Ажлаа өгөөрэй” гэж байв шүү.

Ингэж хэлснээс хойш нэг жил хоёр сар өнгөрчээ. Х.Бадамсүрэн байж л байна. Хэл ам, хэрүүл маргаан нь ч зузаарсаар л байна.
 
274313941_3174364369548315_7591762094031794755_n
274923028_3174363666215052_6491136420444674334_n
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ