03 сарын 29, Баасан

19 дүгээр сургуулийн багшийг ажлаас нь чөлөөлжээ

Боловсрол
1 жилийн өмнө
19 дүгээр сургуулийн багшийг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад "Тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, багшийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр багшид өмнө нь бас сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Иргэний боловсролын багш хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах байсан" гэв.

Өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охины гарыг улайж, хавдтал цохисон гэх мэдээлэл цацагдсан. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, тус сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадамыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Тухайн үед салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өгөхдөө "2022 оныг салбарын "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан нь сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаатай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байна. Үүнийг бид харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй.

Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавих болно. Нийгмийг харахад, хоёр хуваагдсан байх шиг байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байх шиг байна. Үүнийг ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо нилээн хүнд хэлбэрээр зодсон бичлэг байсан. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэж хэлж байв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ