Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч дугуй хулгайлсан хэргээр 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх мэдээлэл сошиал орчинд тарсан.
Үүний дараа уг хэрэгт холбогдсон хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаатар хэвлэлд өөрийгөө өмөөрсөн тодруулга өгсөн байдаг.
Тэгвэл хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт холбогдох "насанд хүрээгүй хүүхдүүдийг унадаг дугуй хулгайлсан хэрэг хүлээлгэхээр бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан" гэх хэргийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.