04 сарын 20, Бямба

Нисдэг тэргээр өвчтөн тээвэрлэхэд 7-18 сая төгрөгийн зардал гардаг

Бусад
1 жилийн өмнө
Нисдэг тэргээр өвчтөн тээвэрлэхэд 7-18 сая төгрөгийн зардал гардаг

Бусдын амь насыг аврах үйлсэд өөрийн 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь насыг аварсан Монголын топ донор Д.Бум-Эрдэнэ нь энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон.

Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд агаараар тээвэрлэх шаардлага гарсан юм.

Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч нар аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт хүсэлт хүргүүлсэн байна. Аймгийн удирдлагууд хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, Улсын Онцгой комисст агаараар тээвэрлэх шуурхай багийг орон нутагт ирүүлэх захиалга өгч, өвчтөнийг Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэсэн юм.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид уг асуудалтай холбогдуулан яаралтай тусламжийн үед нисдэг тэрэг ашиглах боломж хэр байдаг болон зардал мөнгийг хөнгөвчлөх боломж бий эсэхийг тодруулсан юм.

Уг асуултад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл "Манай улс яаралтай тусламжийн үйлчилгээг ихэвчлэн газраар буюу түргэний машинаар үзүүлдэг. Харин өвчтөнийг газраар тээвэрлэх боломжгүй зарим тохиолдолд нисдэг тэрэг ашигладаг.

Нисдэг тэрэг ашиглахад дунджаар 7-18 сая төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөнгөлдөг зохицуулалт эрүүл мэндийн салбарт одоогоор байхгүй. Гэхдээ уг асуудалд төлөвлөсөн ажлуудыг бид хийж байна. Үүнийг ямар байдлаар зохицуулах тал дээр судалгаа хийгдэж байна. Зарим тохиолдолд тухайн орон нутгийн засаг захиргаа иргэдийг зөөвөрлөх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцдог” гэсэн тайлбар өглөө.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ард
[172.69.252.134]
1 жилийн өмнө
ЭМД сан, Mонголын бурхан шашинтны төв болон улаан загалмайн нийгэмлэгээс эмнэлгийн түргэн тусламж авхад нь ард иргэддээ онгоц нисдэг тэргэний төлбөрт нь хөнгөлөлт үзүүлэн туслахыг хүсэх хэрэгтэй бусад орнуудад ядуу буурай хүмүүст ингэж л тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг юм
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ