03 сарын 29, Баасан

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол хорих ял онооё

Хууль, шүүх
1 жилийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол хорих ял онооё

Согтуугийн балаг их. Тэр тусмаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийнхөө төдийгүй өөр бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон олон жишээ бий. Хамгийн сүүлээс нь дурдъя. Хоёрхон хоногийн өмнө буюу энэ сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас жолооч, зорчигч нийтдээ гурван хүн гэмтсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байгаа аж. Гэмтсэн гурван хүний хоёр нь гурав болон таван  насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тодруулбал, согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байсан байна.

Ийм л хайнга, хариуцлаггүй нэгнээс болж, хоёр жаахан хүүхэд хүнд гэмтэл авсан байх. Согтуу жолоочтой холбоотой олон асуудал гардгийн ганцхан жишээг энд дурдлаа. Өдгөө манай улсад яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол гараад байгаагийн нэг суурь нь шалтгаан нь хуулийн хариуцлага сул байгаатай шууд холбоотой. Иймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдох л юм бол шууд баривчилгаа хийх хэрэгтэй. Цагдан хорьж, хуулийн хатуу хариуцлага оногдуулахгүй бол архи хэрэглэсэн үедээ жолоо мушгигч нар мундахгүй их байсаар л байх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ