04 сарын 25, Пүрэв

Д.Нарангэрэл: Сармагчны цэцэг өвчин бэлгийн замаар халдах эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Д.Нарангэрэл: Сармагчны цэцэг өвчин бэлгийн замаар халдах эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл Сармагчны цэцэг өвчний талаар олон нийтэд дараах мэдээллийг өгч байна.

"Олон хүмүүс утасдаж  сармагчны өвчний (Monkey pox ) талаар асууж байгаа учраас товч мэдээлэл өгье гэж бодлоо.

Өнөөдрийн байдлаар уг өвчин дэлхийн 12 улсад 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ оны тавдугаар  сарын 13 -нд Нигери улсад  аялсан Англи жуулчин өвдснөөс хойш халдвар нилээд эрчтэй тархах хандлагатай байна. Энэ өвчин анх өмнөд африкийн орнуудад 1970 оноос  бүртгэгдэж, нутагшмал байдлаар гардаг болсон. Анх өвчин үүсгэгч (orthopox) вирусийг сармагчнаас илрүүлсэн  тул уг амьтны нэрээр нэрлэсэн түүхтэй. Уг вирус цагаан цэцэг, салхин цэцэг өвчнийг үүсгэдэг вирусийн төрөл  юм.  Энэ төрлийн вирус  сармигчнаас гадна хэрэм, зурам, харх зэрэг мэрэгч амьтанд байдаг. Өргөн дархлаажуулалтын үр дүнд цагаан цэцэг өвчин устаад 50 гаруй жил болж байна. Харин салхин цэцэг өвчин түгээмэл гардаг өвчний нэг юм.

Сармагчны өвчний халдварлах зам, шинж тэмдэг салхинцэцэг өвчинтэй их төстэй.

Дамжих зам: 

1. Агаар дусал

2. Ахуйн хавьтал (бохир гар) 

3.Хоол хүнс( түүхий шүүрхий мах) замаар халддаг боловч  зарим судлаачид бэлгийн замаар халдах боломжтой гэж үзэж байна. 

Эмнэл зүйн  гол шинж тэмдэг:  гар, нүүр, үе мөчнөөс эхлэн овгор, цэлцгэр цэврүүт тууралт гарах, загатнах, халуурах, тунгалгийн булчирхай цочих …. зэрэг болно. Ерөнхийдөө хөнгөн явцтай боловч бага насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй.

Урьдчилан сэргийлэлт: 

1.Өвчлөл гарсан улс оронд бага насны хүүхэд дагуулж  зорчихгүй байх,

2.Мал, амьтны захаар явахгүй байх, 

3.Түүхий шүүрхий мах, эд эрхтэнг хэрэглэхгүй байх( тарвага, гөрөөс .. гэх мэт),

4.Амьтан, ялангуяа мэрэгч амьтан, тэдний  сэг, зэмэнд хүрэлцэхгүй байх,

5.Гарын ариун цэврийг сайтар сахих (савантай усаар сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх)

6.Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх, 

7.Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угаах, наранд тавих,

8.Дархлаагаа дэмжих,

9. Хэрвээ Халуурах, тууралт гарах, ялангуяа тунгалгийн булчирхай цочих зэрэг шинж тэмдэг  илэрвэл яаралтай эмчид хандах зэрэг болно.  Ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж халдвараас сэргийлэх боломжтой юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ